Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

гадаад

Юн Сок Ёль, Б.Ельцин, Г.Занданшатар

trend

Админ

img

2025 оны 11 сарын 12

news-img

БНСУ-ын тусгай прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд умардын талд ашигтай ажилласан гэх хэргээр нэмэлт ял оноов. БНСУ-ын “Yonhap” агентлаг энэ сарын 10-нд “Тусгай прокурорууд БНСУ-ын хуучин ерөнхийлөгч Юн Сок Ёльд Умард Солонгостой хуйвалдсан, мөн эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр албан ёсоор ял оноосон байна” гэж мэдээлэв. Харин Прокурорын байгууллага “Юн Сок Ёль 2024 онд Умард Солонгос руу дрон илгээхийг тушааж, хоёр талын хил дээр цэргийн хурцадмал байдал өдөөхийг оролдож, үүнийгээ манай улсад онц байдал зарлан, цэргийн засаглал тогтоох шалтаг болгох зорилготой байсныг мөрдөн шалгалтаар тогтоосон.Түүнчлэн мөрдөн байцаагчид манай улсын дрон осолдсон байршлыг үндэслэн Юн Сок Ёль улсын нууцад хамаарах цэргийн мэдээллийг дайсагнагч улсад өгч “дайсан этгээдэд ашиг тус хүргэсэн” гэж дүгнэсэн байна. Энэ хэргээр хуучин Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён, мөн Тагнуулын хамгаалалтын албыг удирдаж байсан Ё Ин Хён нарт ч бас ял оноогоод байна. БНСУ-ын тусгай прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд “бослого өдөөж, чиглүүлсэн” гэх ял оноогоод байсан.

Прокурорын дүгнэлтээр Юн Сок Ёль нь Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён болон бусад өндөр албан тушаалтнуудтай хуйвалдан, 2024 оны 12 дугаар сарын 3-нд улс оронд “Үндсэн хууль зөрчсөн, хууль бус” цэргийн байдал зарлах замаар төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзэж байна. Мөрдөн байцаагчдын дүгнэлтээр тухайн үед улс оронд дайны байдал, зэвсэгт мөргөлдөөн, эсвэл үндэсний хэмжээнд ноцтой аюул огт байгаагүй байна.Түүнээс гадна прокурорууд Юн Сок Ёльд цэргийн тусгай хүчнийг парламент руу илгээж, цэргийн онц байдлыг хүчингүй болгох санал хураалтыг санаатайгаар саатуулсан. Мөн сөрөг хүчний гол удирдлагууд болон Сонгуулийн төв комиссын албан тушаалтнуудын баривчилгаа явуулахаар төлөвлөсөн гэх үндэслэлээр нэмэлт ял оноосон байна” гэж мэдээлэв. Энэ хэргийн улс төрийн нөхцөл 2024 оны 12 дугаар сарын эхээр улсын төсвийн асуудлаас үүдэн улс төрийн хурц маргаан дэгдэж байх үед Юн Сок Ёль “Төрийн эсрэг үйл ажиллагаа явагдаж байна” гэж мэдэгдэн цэргийн онц байдал зарласнаас үүдсэн билээ. Харин БНСУ-ын парламент уг шийдвэрийг батлахаас татгалзаж, маргааш нь уг шийдвэр хүчингүй болсон юм.Ингэснээр 12 дугаар сарын 14-нд парламент Юн Сок Ёльд импичмент зарласан бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн цэц уг шийдвэрийг баталж, түүний бүрэн эрхийг дуусгавар болгосон билээ.

БНСУ-ын ерөнхийлөгч асантай яг адил өөрийн суудлыг авч үлдэх гэсэн үйлдлийг Оросын анхны ерөнхийлөгч Борис Ельцин хийж, танкаар парламентын ордныг буудаж ОХУ-ыг парламентын засаглалгүй болгосон. Үр дүнг нь өнөөдөр дэлхий нийт харж байна! Гэтэл өнөөдөр манай Ерөнхий сайд Г.Занданшатар хөгшдийн тэтгэвэр, эмч, багш нарын цалинг хангалттай нэмэх гэж хичээхгүй, харин танкны оронд мөнгө, албан тушаал, шантаажлах аргаар Монгол Улсыг парламентын засаглалгүй болгох гэж байна. Иймээс иргэд маань тэнэг биш болохоор нийтийн сүлжээнд Ерөнхий сайд Г.Занданшатарыг “ФСБ-ийн төсөл” гэж бичиж эхлэв.

Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд хүн түүхий нефтийн үнийн уналтаас үүдэн ЗХУ-ын түүхийг давтах гэж байгаа ОХУ-ын “тавиул” царайлж байхын оронд нэг жил төр, засгийнхны гадаад “аялал”-ыг түр зогсоож, валютын нөөцөө хэмнэн инфляци өдөөхгүйгээр тэтгэвэр, цалинг ирэх сарын эхнээс хангалттай нэмэх арга хэмжээ авах хэрэгтэй баймаар. Гэтэл Г.Занданшатар Борис Ельцин, Юн Сок Ёль хоёртой нийлж нэг тэрэгний “гурван дугуй” болох гээд байх юм!

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарна

“Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Хөгжмий...

img

8 цагийн дараа

Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг...

img

8 цагийн дараа

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав 

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдү...

img

7 цагийн дараа

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл,...

img

7 цагийн дараа

Юн Сок Ёль, Б.Ельцин, Г.Занданшатар

БНСУ-ын тусгай прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд умардын талд ашигтай ажилласан гэх хэргээр нэмэлт ял оноов. БНСУ-ын “Yonhap”...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд