Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 12

news-img

Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч, шаардлагатай төсөл, арга хэмжээг дотоодод хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудад дараах төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Тухайлбал,

-Эрчим хүчний нүүрсний уурхайнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс төсөл” хэрэгжүүлсэн.

-Уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварын барилга, байгууламж, дэд станц шинээр барьж суурилуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.

-Уул уурхайн хүнд машин механизм шинээр худалдан авах, техникийн парк шинэчлэлт хийх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Экспортын зээлийн шугам нээх төсөл” хэрэгжүүлж, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2021 онд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-тай байгуулсан.

Иймд дээрх төслүүдийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа компаниуд болох “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компаниудад дамжуулан зээлдүүлсэн зээлийн нийт өр төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн газрын тогтоолоор чиглэл болголоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо. Д.Давааням н...

img

8 цагийн дараа

Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүй болохоо мэдэгдэв

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр /2025.11.12/ мэдэгдлээ. Тэрбээр “Миний бие найман жилий...

img

8 цагийн дараа

Уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарна

“Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Хөгжмий...

img

7 цагийн дараа

Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг...

img

7 цагийн дараа

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав 

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдү...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд