Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Эхийн ачийг хариулах өдөр

trend

Админ

img

2025 оны 11 сарын 12

news-img

Эхийн ачийг санах өдөр болж өнгөрлөө. Бурхан багш эхийнхээ ачийг энэ өдөр санаж олон галавын газар очиж ном уншин гэгээрүүлж эхээ авч жаргаасан юм гэдэг. Ном эрдэмтэй бурхан хүүтэй байх ямар сайхан байсан бол доо, тэр эхэд. Хувилгаан байтугай бичиг ч мэддэггүй байсан бидний эх маниусаараа хэчнээн их бахархдаг билээ дээ. Халтайсан хар юм цагаан шүдээ яралзуулан инээгээд хүрзээ үүрсээр уурхайгаас гарч ирэхэд тэдэнд наран гийх шиг болоод л явчихдаг. Эх минь маниусыгаа баяр баясгалантай байхад л баярлан хөөрөөд дэгдэн нисэхэд бэлэн болдог. Биднийг эрүүл энх өсөн бойжиход, сургууль номоо төгсөхөд, ажил хийж анхны цалингаа авч ирэхэд, гэрлэж үр хүүхэдтэй болох энэ тоолонгоор ээж минь наран мэт мишээж, магнай хагартлаа баярлаж, бас биднээр бахархан омогшиж цээж дүүрэн амьсгалдаг. Үр хүүхэд нь сайн яваа эх шиг омог бардам хүн энэ орчлонд байдаггүй. Бид эхийн ачийг санаж байгаа бол амьд мэнд байгаа дээр нь өөрөө олон сайн юм хийх хэрэгтэй юм шиг байдаг. Зүгээр л өөрөө сайн бай, сайхан үйл хий. Сайхан инээгээд ээж дээрээ очиход л болно. Биднээс хэзээ ч гавьяа шаарддаггүй ганц хүн бол бидний ээж минь билээ. Харин сайн байвал л ачийг нь хариулж байгаа нь тэр. Сайн байна гээд дэлхийг аврахыг хэлээгүй байна. Өөрийгөө л аварч байхад болдог эд. Өөрийгөө аварна гэж яадаг хэрэг вэ гэж үү. Зөв явахад л болдог юм аа. Ийм байхад л бидний ээж баярлаж бахдаж суудаг даа. Ээжийгээ баярлуулах чинь ачийг нь хариулж байгаа гэсэн үг мөн биз дээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болно

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...

img

7 цагийн дараа

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад  энэ сарын 25-наас хойш ey...

img

6 цагийн дараа

Эхийн ачийг хариулах өдөр

Эхийн ачийг санах өдөр болж өнгөрлөө. Бурхан багш эхийнхээ ачийг энэ өдөр санаж олон галавын газар очиж ном уншин гэгээрүүлж эхээ ав...

img

6 цагийн дараа

Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравнэгдүгээр сарын 10-ны б...

img

5 цагийн дараа

Өнгөрсөн долоо хоногт 37008 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгджээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бү...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд