мэдээ
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болно

Админ
2025 оны 11 сарын 12

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.11.12) хуралдав. Хуралдаан гишүүдийн 81.8 хувийн ирцтэйгээр 15 цаг 21 минутад эхэллээ.
Эхлээд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Түр хорооны дарга О.Батнайрамдал төслийн талаар хуралдаанд танилцуулсан юм. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Тодруулбал, 12 дугаар сарын 08-ны өдөр Жавхлант, Шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол явуулах бол 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон, түүний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ холбогдох үр дагаврарын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол явуулахаар төсөлд тусгажээ.
Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар дэмжин баталсан юм.
Хянан шалгах түр хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дараалал тогтоох тухай”, “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсохоор товлосон байсан ч тодорхой шалтгаан, тайлбаргүйгээр өнөөдрийн хуралдаанд ирээгүй болохыг Түр хорооны дарга хэлээд парламентад дуудсан бол ирэх ёстой гэдгийг тэмдэглээд дараагийн хуралдаанаар танилцуулгыг сонсохоор хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болно
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...
7 цагийн дараа
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад энэ сарын 25-наас хойш ey...
6 цагийн дараа
Эхийн ачийг хариулах өдөр
Эхийн ачийг санах өдөр болж өнгөрлөө. Бурхан багш эхийнхээ ачийг энэ өдөр санаж олон галавын газар очиж ном уншин гэгээрүүлж эхээ ав...
6 цагийн дараа
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравнэгдүгээр сарын 10-ны б...
5 цагийн дараа
Өнгөрсөн долоо хоногт 37008 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бү...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



