мэдээ
МАН-ын далаад оныхон “үхлийн барьцтайгаар” Их хуралдаа орж байна

Админ
2025 оны 11 сарын 14

МАН-ын Их хурал болох гэж байна. Намын даргаа сонгоно. Даргаас болж Монгол Улсын төр засаг байгаа байхгүй дээ тулж жонхуу болж дууссан. Ганц үлдсэн нь Ерөнхийлөгч л үлдэх шив. Гэхдээ энэ нь МАН-д хуулиараа бол хамаарахгүй газар л даа. Амьдарал дээр бол тийм биш, гадуур байгаа яриаг үнэмших юм бол хамгийн их оролцож байгаа гэх. Ингээд МАН-ын даргад ямар хүмүүс өөрсдийгөө сойж байгааг харцгаая. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн Н.Учрал гаднаас танхимын Б.Лхагважав нарын нэрс хүчтэй яригдаж байна. Намын дарга болох хамгийн магадтай хүнээр Ж.Энхбаярыг одоохондоо нэрлээд байгаа.Далаад оныхноо гаргаж ирэхийн тулд наяад оныхноо ер нь намын даргад өрсөлдүүлэхгүй гэсэн таамаг бий. Тэгэхийн тулд өрсөлдөж магадгүй гэсэн хүнээ янз бүрээр баглаж авч байна. Д.Амарбаясгаланг яаж буулгаж авч байгааг нийгэм харлаа. Өдөр бүр нэг нүүрсний хулгайг нь илрүүлж гаргаж ирсээр байгаад одоо өндийхгүй болгож аваад санаа нь амрав бололтой. Гэхдээ энэ бүхэн шүүхээр шийдээгүй, дээр нь бүр шүүхэд ч очоогүй хэргүүд л дээ. Л.Оюун-Эрдэнийг бол янз бүрээр дарамтлаад өөд нар харуулахгүй байгаа. Одоо байгаа хамгийн гэм буруутай хүн нь бараг тэр л болж байх шиг. Х.Нямбаатарыг бас янз бүрээр муу хэлж бүр сүүлдээ “цус харвачихлаа” гэж хүртэл мэдээллээ. Хотын намын дарга, Улаанбаатар хотын захирагч маань аргаа бараад сүүлдээ “Би өглөө даралтаа үзсэн, миний даралт 120,80 байна. Намын хурал болох гээд элдвээр худлаа юм бичихээ боль” гэж хүртэл мэдэгдэв. Нөгөө “өрөвдсөн хүнд бол өнөө маргаашгүй, өнгийсөн хүнд бол өдий байна” гэдэг хошин хэлц үг шиг л юм болж байна. Энэ бүхэн бол МАН дахь наяад оныхныг намын дарга болгож болохгүй л гэсэн ажиллагаа юм. Наяад оныхноос Н.Учрал дарга болчих гээд их үзэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэр Ерөнхийлөгчийн итгэлийг ганц ч алдаж байгаагүй учир сайн нэртэй, ер нь л бараг намын дарга болчих болов уу гэсэн таамаг нэлээд газар авсан байгаа. Гэсэн ч хамгийн нөлөөтөй нэг эрхэм “наяад оныхныг даврааж болохгүй, дийлддэггүй юм байна” гэж хэлсэн гэх сул яриа яваад эхэлсэн. Намын Их хурал дээр Н.Учралыг дэмжих хүч ч бодитой байгаа аж. Гэхдээ л дээрх “даврааж болохгүй” гэх яриа хүчтэй явчих болов уу даа. Танхимын Б.Лхагважав өөрөө “Би намын дарга болбол яах бол” гэж жиргэж байсан. Тэгэхлээр Их хурал дээр дан ганц далаад оны хүн гаргаж өрсөлдүүлэгчгүй сонгож байснаас өрсөлдсөн дүр үзүүлэхийн тулд Б.Лхагважавыг гаргаж ирж магадгүй. Энэ бүгдээс харахад, далаад оныхон бөхөөр бол өрсөлдөгчөө “үхлийн барьц” авахуулж байгаад барилдах гэж байна гэсэн үг. Тэгэхлээр давалгүй яахав дээ.
Б.БИЛИГТ
Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
8 цагийн өмнө
Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...
8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...
9 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
10 цагийн өмнө
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



