мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” хэмээн залилжээ

Админ
2025 оны 11 сарын 14

Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тодруулбал, Хохирогч иргэн фэйсбүүк зарын группээс “Шүдлэн үхрийн мах зарна” гэх зарын дагуу холбогдож 1,350,000 шилжүүлж залилуулжээ.
Залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, гэх зэргээр иргэдийг залилан мэхэлдэг.
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөж байна.
“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан ирэх баасан гарагт болно
Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолт...
8 цагийн дараа
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл да...
7 цагийн дараа
Иргэний гомдлын дагуу тамхи татсан автобусны жолоочийг 25 мянгаар торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг шийдвэрлэн ажилладаг. Нийтийн тээ...
7 цагийн дараа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” хэмээн залилжээ
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудл...
6 цагийн дараа
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.11.13) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 10 ду...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



