Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Иргэний гомдлын дагуу тамхи татсан автобусны жолоочийг 25 мянгаар торгожээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 14

news-img

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг шийдвэрлэн ажилладаг. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд энэ сарын 6-12-ны өдөр иргэдээс ирсэн зарим санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Иргэний гомдол: Хүнээ авахгүй, зам дагуу гүйгээд автобусны голын хаалга дээр ирчхээд байхад хөдлөөд явчихдаг тохиолдол байнга гарч байна.  “Трансбус” ХХК-ийн 11-105, 11-080 гарааш дугаартай автобусны жолооч нар өндөр настан, хүүхдүүдийг авмаар байна.
Шийдвэрлэлт: Гомдлын дагуу шугам замын хяналт шалгалтыг хийж зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 13-231 гарааш дугаартай автобусны жолооч нь QR уншдаг төхөөрөмжөө асаагаагүй явж байсан. Ахаа энэ төхөөрөмжөө асаачих QR уншуулах гэсэн юм гэхэд “Наад балай юмаа яах гэж уншуулдаг юм картаа цэнэглээд яв” гээд хэл амаар доромжлоод загнаад байх юм. Энэ зөв үү. Хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн Тээвэр, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Отгонтөгсөд асуудлыг шалгаж, шийдвэрлэн гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Отгонтуул: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа 2-200 гарааш дугаартай автобусны жолооч нь ТБД Андууд буудлаас хүнээ аваагүй. Гарц дээр хүнээ буулгаад явсан. Энэ жолооч нартаа арга хэмжээ тооцож баймаар байна.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд хүнээ буулгасан байсан. Урд нь 2-091 гарааш дугаартай автобус буудал дээр зогсож байсан тул ард нь зогсоод хөдөлсөн.

Иргэний гомдол: Иргэн Х.Ану-үжин: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлд явж байгаа 1-164 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Хэсгийн дарга Мөнхбаярт асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн. Автобус засвартай зогсож байгаа тул камерын бичлэг шалгах боломжгүй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замы...

img

8 цагийн дараа

Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе ордонд байна уу

Б.Баярбаатар бол намын үзэл суртлаар хүмүүжсэн гэх үү, дотоод хяналтаар мэргэшсэн гэх үү ийм л хүн. Эндээс юу хэлэх гэж байна гэхээр...

img

8 цагийн дараа

“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан ирэх баасан гарагт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолт...

img

7 цагийн дараа

Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл да...

img

7 цагийн дараа

Иргэний гомдлын дагуу тамхи татсан автобусны жолоочийг 25 мянгаар торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг шийдвэрлэн ажилладаг. Нийтийн тээ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд