Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе ордонд байна уу

trend

Админ

img

2025 оны 11 сарын 14

news-img

Б.Баярбаатар бол намын үзэл суртлаар хүмүүжсэн гэх үү, дотоод хяналтаар мэргэшсэн гэх үү ийм л хүн. Эндээс юу хэлэх гэж байна гэхээр До яамны үзэл суртлын хэлмэгдүүлэлтийн дараагийн үе гараад ирсэн юм биш биз. Нэгийг нөгөөгөөр хянуулдаг, эхнэр нөхрийг хүртэл бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгүүлж чадаж байсан их хэлмэгдүүлэлтийн үе ч бодогдох шиг. Нөгөөтэйгүүр МАН өмнө нь хэзээ ч ингэж талцаж, намын зовлон төрийн зовлон болтлоо турагшиж байгаагүй. Намын үзэл суртлын хүрээнд хов зөөгсөд олширч, нэгийг нөгөөгөөр намнуулж, хянуулж мэдээлэл авдаг. Үүнийгээ хэлмэгдүүлэлтэд ашигладаг процесс юм. Б.Баярбаатар намын ёс зүйн хорооны дарга байхдаа хууль шүүхийн байгууллага гэм буруутайг тогтоогоогүй байхад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ш.Раднаасэд нарыг ёс зүйн хариуцлага гэж намаасаа “яллаж” байв. Одоо тэгвэл парламентад орж ирээд улс төрийн зорилгоор намынхаа гишүүдийг УИХ-ын танхимаас нэгээр нөгөөг нь намнуулж, олны өмнө гэм буруутайгаар нь яллаж сууна. Ил харагдах нь энэ боловч улс төрийн зорилгоор харвал өөр олон үйл явдлыг хэлж болохоор байна. Ер нь ёс зүй “малгайдаа” эрддэг гэмээр хэлмэгдүүлэлтийн шинжтэй шийдвэр тогтоолыг МАН-д байхдаа үйлдээд сурчихсан л хүн. Эндээс намын талцалд гол нөлөөтэй хүн байж болох талтай. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн гэх асуудал ярьж, албан тоот үйлдэж намынхан дотроо хэрүүлийн алим талласан. Ер нь ёс зүй гэх малгайн дор До яамны төлөөлөгч шиг намынхан дотроо хэлмэгдүүлэлтийн бараан сүүдрийг татсан хүн нь Б.Баярбаатар юм биш биз ээ. Шинэ голдуу, жагсаалтын хэдэн гишүүд дунд сүргийн манлай гэдэг шиг улс төр хийж, өнөөгийн эцэс төгсгөлгүй МАН-ынхны хийгээд парламент дахь маргааныг хөтөлчихөөгүй байгаа.

Э.ТҮВШИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ж.Галбадрах: Монгол хүний боловсролын чанар дээшилж байж л Монгол Улс хөгжинө

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ирэх оны батлагдсан төсөв болон боловсролын асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсөв УИХ-аар батлагдлаа. Тан...

img

7 цагийн дараа

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болж өндө...

img

7 цагийн дараа

COP-30 ба уугуул иргэд

Бразилын Белем хотын НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний чуулган(COP30)-ын танхим руу Амазоны хөндийн уугуул иргэд уур амьсгалын өөр...

img

7 цагийн дараа

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замы...

img

6 цагийн дараа

Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе ордонд байна уу

Б.Баярбаатар бол намын үзэл суртлаар хүмүүжсэн гэх үү, дотоод хяналтаар мэргэшсэн гэх үү ийм л хүн. Эндээс юу хэлэх гэж байна гэхээр...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд