Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

COP-30 ба уугуул иргэд

trend

Админ

img

2025 оны 11 сарын 14

news-img

Бразилын Белем хотын НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний чуулган(COP30)-ын танхим руу Амазоны хөндийн уугуул иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардан нэвтрэхийг оролдсоны улмаас хоёр хамгаалагч хөнгөн бэртэл авсан хэрэг гарав. Reuters болон BBC агентлагуудын мэдээлснээр, хэдэн арван жагсагч хамгаалалтын саадыг сэтлэн чуулган болж байсан хуралдааны төвийн гол хаалга руу дайрсан байна. Тэд халуун бүсийн ой модыг огтлох, газар тариалангийн зориулалтаар ашиглах, нефтийн болон уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэж байгаа аж. Жагсагчдын дунд уламжлалт толгойн өмсгөл, хувцастай уугуул иргэд байсны зэрэгцээ “Манай ойг бүү худалдаарай”, “Мөнгөөр газар авч болохгүй” гэсэн бичигтэй уриа барьсан тайван оролцогчид ч байжээ.Тупинамба угсаатны овгийн төлөөлөгч Гилмар “Бидний нутаг дэвсгэр агробизнес, нефтийн олборлолт, хууль бус уурхай, мод бэлтгэлээс ангид байх ёстой. Мөнгөөр дэлхийг аврахгүй” гэж хэлжээ. BBC-ийн сурвалжлагчдын мэдээлснээр, жагсагчид хамгаалалтын анхны шугамыг нэвтэрсний дараа НҮБ-ын болон Бразилын хамгаалалтын ажилтнуудтай мөргөлдөөн үүссэн байна.

Зарим эсэргүүцэгч модон саваа, төмөр хашааны тулгуур ашигласан ч хамгаалагчид тэднийг буцаан шахаж, барилгын гол хаалгыг ширээ сандлаар хааж чаджээ. Reuters-ийн мэдээлснээр хоёр хамгаалагч хөнгөн гэмтэл авч, нэг нь гэдсэндээ цохиулсныг тэргэнцрээр авч явсан бол нөгөө нь модон саваагаар толгойдоо цохиулж бэртэл авчээ.

НҮБ-ын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд “Жагсагчдын нэг хэсэг аюулгүйн хаалтыг давж орсны улмаас хоёр хамгаалагч хөнгөн гэмтэж, барилга бага зэргийн эвдрэлтэй үлдсэн. Бразилын болон НҮБ-ын хамгаалалтын албаныхан бүх аюулгүйн протоколын дагуу арга хэмжээ авч, оролцогчдын аюулгүй байдлыг хангаж ажилласан” хэмээн дурдсан байна.Одоогоор НҮБ болон Бразилын эрх баригчид уг хэргийн талаар мөрдөн шалгалт явуулж байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. Чуулган болж буй Белем хот олон арван уугуул ард түмэн оршин суудаг Амазоны ширэнгэн ойн захад байрладаг юм. Харин уугуул иргэд уур амьсгалын өөрчлөлт, ой модны хэт их огтлолт, олборлолтын хор хөнөөлийг олон улсын тавцанд удаа дараа анхааруулсаар ирсэн билээ.

Энэ удаагийн COP-30 уулзалтад дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид оролцож байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар оролцоогүй юм байна.Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва энэ чуулганыг нээж “Дэлхий уур амьсгалын өөрчлөлтөд эргэлзэгч үзлийг ялж, шинжлэх ухаанд үндэслэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж мэдэгдсэн юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлтийг “дэлхийн хамгийн том хуурмаг явдал” гэж нэрлэж байсныг хэвлэлүүд сануулжээ.

Ирэх 2026 онд манай улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал болох COP-17 чуулган зохион байгуулагдана. Манай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар саяхан хэвлэлд “Амьтны тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль, Ойн тухай хуулийн шинэчлэл, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль гээд нийт 10 гаруй хуулийг намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байна. Эдгээр хуулийн төслүүдийг шинэчлэн сайжруулалт хийлээ. Тус хуулиар бид зөвхөн хамгаалахаар хязгаарлагдалгүй ашиглалт, нөхөн сэргээх, хяналт, инновацийг уялдуулсан цогц экосистемийг бүрдүүлэх зорилготой” гэж ярьсан.

Энэ нь манай БОУАӨЯ, УИХ-ын ач тусаар бид анх удаа НҮБ-ын байгаль хамгаалах конвенцуудыг амьдралд бүрэн хэрэгжүүлэх боломжтой болж, Монгол Улс COP-17-г нүүр бардам, амжилттай зохион байгуулах болно гэсэн үг юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн нээлт боллоо

PRO theatre-ийн намар цагийн нээлт ”Сүүлчийн бороо” | Александр Вампилов “Нугасны ан” амьд хөгжимт – мета драмын жүжгийн нээлт...

img

7 цагийн дараа

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг теле камерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөр...

img

7 цагийн дараа

Ж.Галбадрах: Монгол хүний боловсролын чанар дээшилж байж л Монгол Улс хөгжинө

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ирэх оны батлагдсан төсөв болон боловсролын асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсөв УИХ-аар батлагдлаа. Тан...

img

6 цагийн дараа

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болж өндө...

img

6 цагийн дараа

COP-30 ба уугуул иргэд

Бразилын Белем хотын НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний чуулган(COP30)-ын танхим руу Амазоны хөндийн уугуул иргэд уур амьсгалын өөр...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд