Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Б.Замилан: Манай улсад олон нийтийн сүлжээг зохицуулсан тусгай хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 12 сарын 02

news-img

Хүний эрхийн үндэсний коммиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилантай “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүнгийн танилцуулгын үеэр ярилцлаа.


-Хоёулаа дээрх судалгааны үр дүн, хэлэлцүүлгийн үйл явцаас яриагаа эхлэх үү?

-Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар “Виндекс” ХХН нь “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Өчигдөр судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний хүрээнд Монгол Улсад олон нийтийн сүлжээг тусгай хуулиар зохицуулах уу, салбар хуулиудаа илүү сайжруулах уу, эсвэл платформын зохицуулалтыг ашиглах уу гэсэн гурван санал дэвшүүлсэн. Мөн бодлого тодорхойлогч буюу УИХ-д урт хугацааны болон богино хугацааны саналыг дэвшүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, богино хугацаандаа ямар үйл ажиллагаа хийх хэрэгтэй вэ. Саяхан гэхэд Үндсэн хуулийн цэц дээр илт худал мэдээлэл тараах буюу Эрүүгийн хуулийн 13.14 заалтыг хүчингүй болгосон. Тэгвэл илт худал мэдээлэл гэдгээ зөв, учир утгатай тодорхойлох ёстой. Яг юуг илт худал мэдээлэл гэх юм бэ. Олон улсын туршлагаас харвал илт худал мэдээлэл, худал мэдээлэл, энгийн мэдээлэл гэх агуулга байдаг.Тиймээс Монгол Улсын хууль агуулгуудынхаа ялгаа заагийг зөв тодорхойлох ёстой. Харин бидний зүгээс олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд Хүний эрх ба технологи гэсэн судалгааны ажлуудыг хийж байгаа. Үүнийхээ хүрээнд олон нийтийн сүлжээг онцолсон юм.

-Тэгвэл олон нийтийн сүлжээнд хүний эрх хэрхэн зөрчигдөж байна вэ?

-Техник технологи хөгжихийн хэрээр олон нийтийн сүлжээний платформын хэрэглээ ихсэж байна. Монгол Улс хөгжүүлэгч биш хэрэглэгч улс. Яагаад гэвэл насанд хүрсэн хүний фейсбүүкийн хэрэглээ нь 118 хувь буюу бүр давтан байна. Тийм учраас үүнийг дагаад олон эрсдэл үүсдэг. Нэгдүгээрт, хүний хувийн мэдээлэл алдагддаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тухайн хүний зураг хүртэл эмзэг мэдээлэлдээ ордог. Нууц байх ёстой гэсэн үг. Түүнчлэн тухайн хүн хэнтэй бэлгийн харилцаанд орсон эсэх мэдээлэл ч хувь хүний нууц юм. Бэлгийн чиг баримжаа талаасаа шүү дээ. Гэтэл үүнийг олон нийтийн сүлжээнд энгийн мэдээлэл шиг бичиж, нийтэлнэ гэдэг чинь өөрөө хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зөрчил үүсгэж байна гэсэн үг. Гэхдээ ямар зорилгоор нийтэлж байгаа вэ гэдгийг авч үзэх ёстой. Хүний эрхийн үндэсний коммист ирдэг дийлэнх гомдлыг аваад үзвэл хоёр хүн хоорондоо маргалдахаараа шууд лайв хийдэг хуульчлаагүй дүрэмтэй болчихсон гэж хэлж болно.

Дараа нь тухайн лайв дүрснээсээ нөгөө хүнийхээ зургийг татаж аваад, олон нийтийн сүлжээнд цацаж, уур бухимдлаа илэрхийлдэг байх жишээтэй. Ер нь ийм кейс олон байдаг. Түүнчлэн цахим орчны хувьд гэхэд ажлын байран дахь зүй бус харилцаа хандлага, хамтарсан эрхийн зөрчил, нүцгэн зургийн гомдол хамгийн их ирдэг. Ялангуяа нүцгэн зургийг ямар ч хяналтгүйгээр олон нийтийн сүлжээнд цацдаг.

Үүнээс үүдэн хүний эрхийн асар том зөрчил үүсдэг юм. Олон нийтийн сүлжээгээр хохирогчийг “П”, “Я” гэж зүй бусаар хэлдэг. Энэ нь эргээд ялгаварлан гадуурхах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Эдийн хохирол гэхээсээ илүү сэтгэл зүйн хохирлыг учруулдаг. Тухайн хүн амиа хорлох хэмжээнд хүртэл хор хөнөөлтэй. Өсвөр насны хүүхдүүд бол эдгээр сэтгэл зүйн дарамт, шахалт, дайралтыг давж гарч чадахгүй амиа хорлох тохиолдол бий. Энэ бол нэгдүгээр буюу хамгийн том эрсдэл юм. Хоёрдугаарт, худал мэдээлэл тараах, гуравдугаарт, үзэн ядсан үг хэллэг хэрэглэх, хоруу контент гэх агуулга олон нийтийн сүлжээнд тарснаар ялгаварлан гадуурхалт үүсэх өндөр эрсдэлтэй гэж харж байгаа.

-Эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдийнхээ зураг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэх нь эрсдэлтэй юу. Энэ нь эргээд тухайн хүнийг аливаа гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгодог уу?

-Уг асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар авч үзнэ. Нөгөө талд мэдээллийн эзний зөвшөөрөл гэх агуулга бий. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд мэдээллийн эзний зөвшөөрлийг хэн өгөх вэ гэвэл эцэг эх буюу асран хамгаалагч. Эцэг эх нь тухайн хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж болно. Гэхдээ үүнд нэг асуудлын зөрүү бий. Янз бүрийн нөхцөл байдалтай хүүхдийн зургийг цахим орчинд нийтэлж байна гэдэг өөрөө олон нийтийн сүлжээнд хувийн мэдээлэл нь ил болж буй нэг хэлбэр юм. Тэгэхээр бидний яриад байгаа хүний хувийн мэдээлэл алдагдах, худал мэдээлэл тархах эрсдэл үүсэх магадлал нэмэгддэг сөрөг талтай.

-Саяхан Малайз улсад 14 наснаас доош насны хүүхдүүдийн Фэйсбүүк хэрэглээг хуулиараа хязгаарласан байсан. Манайд яг үүн шиг зохицуулалт байх хэрэгтэй юу?

-Хэлэлцүүлгийн явцад олон нийтийн сүлжээг тусгай хуулиар зохицуулах санал ерөнхий агуулгаараа дэмжигдсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад олон нийтийн сүлжээг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт заавал байх ёстой. Гэхдээ манайд муу жишээ бий. Н.Учрал сайдын үед цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн өөрчлөлтийг санаачилсан ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Учир нь төрийн байгууллага олон нийтийн сүлжээг хянаад эхэлбэл маш том хүний эрхийн зөрчил үүсэх боломжтой. Ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй зөрчилдөх эрсдэл бий. Харин эсрэгээрээ төрийн бус байгууллага хяналтын тогтолцоог үүсгэх хэрэгтэй. Нэг ёсондоо хараат бус байгууллага үүсгэх шаардлагатай гэсэн үг. Жишээлбэл, олон нийтийн сүлжээг зохицуулах хуулийг баталлаа гэж бодоход түүнийг хэрэгжүүлэх этгээд байх ёстой шүү дээ. Хэрэгжүүлэгч нь өөрөө хараат бус, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй этгээд байх ёстой гэж үзэж байгаа. Төрийн байгууллага бол угаасаа хязгаарлалтын механизмыг үүсгэх эрсдэлтэй. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар хууль батлах ёстой. Хууль батлахгүй л бол манай улс олон нийтийн сүлжээг зохицуулдаг процессын зохицуулалтгүй сул талтай. Түүнчлэн манай судалгааны явцад нэг асуудал үүссэн. Фэйсбүүк, твиттер манай улсын платформ биш. Тиймээс манай хууль эрх зүйн орчин тэдэнд үйлчилж чадах уу, бид хэрэгжүүлж чадах уу гэх асуудал байна. Гэхдээ бидний зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ядахдаа уг хуулиараа дамжуулаад нэг этгээдийг тодорхой томилчихвол дээрх платформуудтай хамтран ажиллах боломж үүснэ гэж үзэж байгаа. Одоогоор ийм л шийдлийг олж харсан.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөл барих ажил есөн жилийн турш г...

img

7 цагийн дараа

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүр...

img

7 цагийн дараа

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Арваннэгдүгээр сарын гуравдугаар дугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрөн, нууранд мөсөн зах, битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мө...

img

7 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн ай...

img

7 цагийн дараа

Ахмад үеийн дурсамжийг амжиж сонсъё

Баярын өдрүүдээр ахмадуудаасаа асуувал зүйтэй таван асуулт “The New York Times” нийтлэлийн санааг Монгол ахуйд нийцүүлэн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд