мэдээ
СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Админ
2025 оны 12 сарын 02

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөл барих ажил есөн жилийн турш гацсан. Уг ажлыг 2024 оны долоодугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн. Үүний дагуу нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус байршилд НЗД-ын орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан ажиллав.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг долоо хоногийн өмнө улсын комисс хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар сурагчдаа хүлээн авч, сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн. 2016 онд тус өргөтгөлийг барина гэж Боловсролын яамнаас төсөв нь шийдэгдсэн боловч барилгын ажил бүрэн зогссон. Тодруулбал, тендерт шалгарсан гүйцэтгэгч компанийн захирал зуурдаар нас барснаар барилгын ажил 3–4 жил зогсонги байдалтай үргэлжилсэн. 2024 онд эрх шилжүүлэх тухай хуулийн дагуу ажил нийслэлд шилжиж ирсэн. Барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөхөд барилгын эх хувь зураг олдоогүй. Үүнээс шалтгаалж улсын комисс хүлээж авах боломжгүй болсон. Эх хувь зураг олдоогүй тул ажлын явцын зургаар улсын комисс хүлээн авсан” гэв.

СХД-ийн 62 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Саруултуяа “Өнөөдрийн байдлаар манай сургуульд 4634 сурагч суралцаж байна. Одоо өргөтгөлд хичээллэж байгаа ангиуд өнгөрсөн жилүүдэд Их засаг сургуулийн анги танхимыг түрээслэн хичээллэдэг байсан. Нийслэлээс өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, шинэ анги танхимд хичээллэх боломж бүрдүүлсэнд баяртай байна. Эцэг эхчүүд мөн эерэг сэтгэгдэлтэй байгаа. Өргөтгөлийн байранд 2, 4, 6, 9, 12 дугаар ангиуд хичээллэж байна. Нөөцөд байсан ширээ, сандлыг ашиглан хичээл хэвийн явагдаж байгаа. Харин кабинетын ширээ, сандал, шаардлагатай тоног төхөөрөмж болон спорт заалны тохижилт хийгдээгүй байна” гэв.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилгын хяналтын инженер Ж.Мөнхнаран “СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьж байсан гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалсан. Ингээд “Эм ди констракшн” ХХК-тай шинээр гэрээ байгуулж, нийслэлээс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн гүйцэтгэлийг хийсэн. Тус компани энэ оны хоёрдугаар сард ажлаа хүлээн авч, арван нэгдүгээр сард бүрэн дуусгасан. Энэ хугацаанд түрээсийн байрны хугацаа дуусаж, 600 гаруй хүүхдийн хичээл цахимаар орж байсан. Өнөөдрийн байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Энэ үеэр НЗД-ын орлогч А.Амартүвшин тус сургуулийн сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмж, багшийн хэрэглэгдэхүүн зэрэг шаардлагатай зүйлсийг Боловсролын яаманд албан хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 178 сургууль, 350 гаруй цэцэрлэгийн 52 хувь нь их засвар шаардлагатай болсон бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн юм.


“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европ...
8 цагийн дараа
СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөл барих ажил есөн жилийн турш г...
7 цагийн дараа
Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүр...
7 цагийн дараа
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Арваннэгдүгээр сарын гуравдугаар дугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрөн, нууранд мөсөн зах, битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мө...
6 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн ай...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



