Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Түргэн тусламжийн эмч нарыг цагаатгажээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 02

news-img

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нар нь яаралтай дуудлагын дагуу очиж эмчийн үзлэг хийхдээ, өвчтөний биеийн болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлэлгүй, холбогдох харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүйн улмаас иргэн Б.О нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нэр бүхий эмч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Х-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь, Г.Х, Э.Н нар нь түргэн тусламжийн тусгай дугаар 103-т хандсан яаралтай бус хүлээгдэлтэй дуудлагад хамаарах хам шинж /бөөлжих, халуурах/-тэй өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн биеийн байдлыг нь асуумжид тулгуурлан тогтоож, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинжийг нь харгалзан өөрийн мэдлэг, дадлага туршлагад үндэслэн зохих тусламж, үйлчилгээг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөр өөр дуудлагын дагуу тус тусдаа ирсэн эмч нарыг биечлэн үзлэг хийх үед өвчтөний амь тэнссэн буюу амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлж, эмнэлгийн сэхээн амьдруулах тусламжийг хойшлуулшгүйгээр 2-5 минутын дотор эхлэх шаардлага үүсээгүй байсан тул эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэж хүргээгүй, тээвэрлэх бэлэн байдлыг хангуулж гараас гарт хүлээлгэн өгөөгүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн нас барсан хохирогч болон түүний ар гэрийнхэн түргэн тусламжийн эмчийн өвчний шалтгаан, зовуурийг оношлох зорилгоор асуусан асуумжид үнэн зөв хариулаагүй, бодит зүйлийг нууж хэлээгүйн улмаас хордлогын шалтгаант өвчнийг оношилж чадаагүй эмч нарыг үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм.

Түргэн тусламжийн төвийн их эмч Э.Н, Г.Х нарыг эмчийн тангаргаа сахиж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих ёсоор буюу өвчтөнөөс авсан асуумжид тулгуурлан өвчтөний биеийн байдлыг үнэлж, өвчний хам шинжийг тодорхойлж зөвлөгөө, заавар өгч, бөөлжилтийн эсрэг тариа хийх зэргээр үзлэгийг зохих ёсоор бүрэн хийж гүйцэтгэсэн тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахаар шийдвэрлэсэн болно.

Их эмч Г.Х нь ажлын ачааллаас болж түргэн тусламжийн хуудсыг тухайн өдөртөө бичиж амжилгүй нөхөн бүртгэхдээ үйлчлүүлэгчийн зовуурийг андуурч буруу бичсэн үйлдлийг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бус харин гүйцэтгэсэн ажлаа тайлагнах явцад гаргасан мэргэжлийн алдаа гэж үзэх тул Хөдөлмөрийн болон бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах асуудал болохыг тэмдэглэн дурджээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төмөр хайсанд орооцолдсон бугыг суллан байгальд тавив

Богдхан уулын Чандманийн ам гэх газарт Буга эврээрээ торон хашаанд орооцолдсон байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагу...

img

8 цагийн дараа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй б...

img

7 цагийн дараа

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Ууганчимэг: Өмнөговь аймгийн Ноён сумын 500 орчим хүнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үзүүллээ

Орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, сайн үйлсийн аян хийж буй Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр арван ж...

img

7 цагийн дараа

ӨБХ: Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанк...

img

7 цагийн дараа

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөн, цогцсыг нь чемоданд хийж, нийгмийг цочирдуулсан хэргийн эргэн тойронд

Өнгөрсөн оны зургадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг чемодан болон шкафанд нууса...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд