Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Ханиаданд дарлуулдаг ард түмэн болжээ, бид

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 12 сарын 02

news-img

Дээхнэ үед бие нь нэлээд ядарсан, хөгширч сульдсан буурлууд “Байтлаа бүр ханиаданд дарлуулдаг болж” хэмээн өөрийгөө ярьж суудаг сан. Энэ нь ядарсан, хөгширсөн хүний яриа байв. Залуучууд бол гурав хоног ханиагаад өнгөрдөг. Халуурсан үедээ бол бүр инээдэм болгон ярьж халуураад үхэнгээ алдав гэж гайхацгаадаг байлаа. Гэтэл одоо бид улсаараа ханиаданд дарлуулсан бие сульдраа, дархлаа султай ард түмэн болсон байна. Өвлийн зах үзээгүй байж л бүх эмнэлэг нь ханиадны голомт болж, Эрүүл мэндийн яам нь сургууль, цэцэрлэгээ карентилах хэрэгтэй, шинэ жилийн баярын арга хэмжээ зохиогоод дэмий гэх зэргээр уриа лоозон гаргана.

Түүнийг нь Боловсролын яам нь уухайн тас шүүрч аваад л сургуулиа шууд “цахим” хэлбэрт шилжүүлчихэж байгаа юм. Нэг ёсондоо биднийг ханиад үнэндээ дарлаж байна. Түүнээс болоод эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ байж, сургууль, цэцэрлэг, албан газрууд нь хаалгаа барьдаг болох нь. Судалгаанаас үзэхэд, ханиад томуу хүрсэн нийт хүмүүсийн 80 гаруй хувь нь 0-15 насныхан байна лээ. Арга ч үгүй биз. Бид жил ирэх тусам л ингэж өлчир биш, бээрэг болж байна. Паартай байшингийнх нь дотор дулаан 25 градус байж гэмээнэ нүцгэн шалдан тарвалзана уу гэхээс түүнээс багасвал банштай цай оочилж, бүлээн хөнжилдөө шургах нь л холгүй өнжицгөөнө. Гэтэл дэлхийн ихэнх хүйтэн улсын орон сууцны дундаж теператур 18 байдаг гэж байгаа юм. Бид ийм бээрэг болчихсон учраас л өвлийн эхэн сар гарахтай зэрэгцээд сургууль, цэцэрлэгээ хааж аваад боломжтой хэсэг нь гадагшаа явцгаадаг болсон.

Харин боломжгүй хэсэг нь галгүй хүйтэн гэрт бөөвийж суудаг. Ингэхээр хамгийн түрүүнд хүүхдүүд л ханиад томуу тусч байгаа юм. Тэгэхээр энэ бүхний эцэст хэн хамгийн ихээр хохирч байна гэвэл бидний ирээдүй болсон үр хүүхдүүд. Үндсэн хуулиар олгогдсон наад захын эрх болох сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй болчихоод байна шүү дээ.

Сүүлийн үед төрийн эрх барьж байгаа дарга нар маань ажлаа ерөөсөө л цахимаар, сошиалаар хийж байна. Дээрээс нь бид бүгдээрээ нэг гэрт амьдарч байгаа хүмүүс шиг л болчихсон. Тэрний нөхөр шөнө согтуу ирж гэнэ. Эхнэр нь ингэж, тэгж үглэжээ гээд л бүгдийг сошиалд бичиж байгаад их мэдэгчийн дүрд тоглоцгоодог. Тэгээд л ханиад томуу дийлдэхээ болиод, дэлхий нийтээрээ хиараад байгаа юм шиг зүйлс бичээд, сургууль, цэцэрлэгээ хаа гээд орилцгоодог. Түүнийг нь дарга нар харж байгаад бараг оройн хоолныхоо үеэр за тэгье гээд шийдэцгээж байна. Ингэж айхтар өвчин зовлон тусаад, түүнээсээ өөрсдийгөө хамгаалмаар байгаа юм уу гэхээр нөгөө талдаа хүн төрөлхтний гайхамшигт ололтуудын толгой болсон вакцин эсэргүүцдэг хүмүүс ч олон байх юм. Одоо манай улсад бүхэл бүтэн нэг үе боловсролгүй харанхуй болох эрсдэл маш тодорхой бий болчихсон. Ковидын үед дэлхийд хамгийн удаан сургуулиа хаасан улс бол манайх. Энэ хоцрогдлынхоо зах зухыг ч нөхөж амжаагүй байж байтал саяхан багш нар ажил хаясан. Арай жаахан сийрэг толгойтой хүмүүс байсан бол тэртэй тэргүй өвөл ханиад гээд дараа нь урт амралт эхэлнэ. Тэр үед нь ажил хаяя гээд бодчих байв. Төсвөөс өмнө гэх байх, тэр төсвийг чинь хүмүүс хийдэг. Төсвийн тодотгол гээд л энэ нэмэлтээ хийчихэд болох байв. Ингээд нөгөө боловсролын хоцрогдол дээр нь нэмэр болохоосоо илүүтэй нэрмээс болчихсон. Гэтэл одоо ханиаднаас улсаасаа айгаад дахиад л сургуулиа хааж, цахим хэлбэрт шилжүүлчихлээ. Боловсролгүй, мунхаг харанхуй байх ямар хэцүү, аюултайг саяхны 1980-аад оныхны улс төр харуулсан. Цээжний бангаар л улайран зүтгэцгээсээр сүүлдээ үнэнд гүйцэгдсэн. Аргаа бараад эрхбиш Эрхүүд боловсрол эзэмшсэн юм байна, гайгүй байгаа гээд Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар тавилаа шүү дээ. Гэвч өнөөх нь эргээд нэрмээс болчихгүй байх эсэхийг цаг хугацаа л харуулахаас, одоогоор гавьсан зүйл алга.

Уг нь бид хэзээнээсээ л хүйтний хүмүүс. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хот. Дээрээс нь яг л энэ Азийн өндөрлөг бүсэд өвөг дээдэс маань багадаа 2500 жилийн өмнөөс л амьдарч ирсэн. Хүн анх үүссэн цагаас нь яривал хэдэн сая жилээр тоологдох хугацааг энэ байтугай хүйтэнд өнгөрөөсөн. Дэлхийг байлдан дагуулж, хамаг улсыг эрхшээлд оруулж байсан нь ч тэсгим өвлийг өнтэй давж, хар багаасаа өлчирчиж, тэр хэрээрээ эрүүлжиж ирсэнтэй холбоотой. Дээрээс нь амьтан бүхний анхаарлыг татаад байгаа тэр бие бялдарын элдэв шоу, спортын уралдаан тэмцээнд амжилт үзүүлж, алмайруулаад байдаг нь ч энэ хүйтнээс л улбаатай. Ер нь монголчуудад эрт үеэсээ л өвөл жаахан зав гардаг. Хавар, зун болох нь гэж дэгэлзээд, зун нь налайж амраад, намар нь хатуу өвөлдөө бэлтгээд зав ер гардаггүй.

Харин гадаа гарахын эцэсгүй өвлийн хүйтэнд л үр хүүхдэдээ бичиг үсэг заадаг байсан тухай ном зохиол, дурсамжид бичиж үлдээсэн байдаг. Гэтэл одоо хичээлийг хаая, эрүүл байвал учир нь олдоно гэх мэтээр ам уралдан шаагилддаг болж.

Манайх л ханиадыг ингэж хавтгайруулж, төр засгийн хэмжээнд авч үзэж, хичээл сургууль завсардах хэмжээнд хүндрүүлээд байгаа болохоос биш дэлхийн ихэнх улсуудад ханиад гэдэг нь батлагдвал эмнэлэгт хэвтүүлдэггүй. Хэд хоног халуурна, тэр үед нь ийм ийм эм уугаарай гэж хэлээд л явуулдаг. Тиймээс одоо хэдүүлээ хаа хаанаа жаахан хэрсүү, ухаалаг байцгаая. Боловсролыг шүтэж, аль болохоор хааж бооё гэдгээ больцгооё.

Эрүүл мэндийн яам нь ч гэсэн сургуулиа хаая гэж хамгийн амар хялбараар асуудлыг шийдэх гэж оролдож байхаар улсынхаа хилээр орж ирж байгаа эмэнд хяналтаа сайтар тавьж, аль болох хамгийн чанартайгаас нь авчрахыг Эмийн сангуудаас шаарддаг байя.

Түүнээс биш хамгийн хямд байх уралдаан зарлачхаад суугаад байхаар чанаргүй эмүүд нь ханиадны вирусийг дарж чадахгүй, улам хүндрүүлээд байгаа тал ч үүнд бий гэдгийг ойлгоцгооё. Тэгэхгүй бол улсаараа нэг муу ханиаданд дарлуулсан, өвлийн цагтаа хичээл сургуулиа хаасан улс болж, хэдхэн жилийн дараа эргээд хөмөрсөн тогооны доорх харанхуй мунхаг ард түмэн болж хувирахаар байна. Хүүхдүүдээ өлчир чийрэг болгох, өөрсдөө ч хүйтэн халууныг даваад гардаг эцэг өвгөд шигээ болмоор байна. Дээрээс нь галав юүлж байсан ч хамаагүй эрдэм боловсролыг тэргүүнд тавьж энэ ядуу буурай улс орноо өөд нь татах цаг болсон байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Токиогийн их дуулгад манай улсаас 16 жүдоч зодоглоно

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны...

img

7 цагийн дараа

Төмөр хайсанд орооцолдсон бугыг суллан байгальд тавив

Богдхан уулын Чандманийн ам гэх газарт Буга эврээрээ торон хашаанд орооцолдсон байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагу...

img

7 цагийн дараа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй б...

img

7 цагийн дараа

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Ууганчимэг: Өмнөговь аймгийн Ноён сумын 500 орчим хүнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үзүүллээ

Орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, сайн үйлсийн аян хийж буй Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр арван ж...

img

7 цагийн дараа

ӨБХ: Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанк...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд