Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 06

Валютын ханш

value

гадаад

Төлөөлөгчдийн тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл хийв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 02

news-img

Майами хотын ойролцоо, ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткоффын компанийн барьсан хувийн Шелл Бэй гольфын клубт болсон Украин, АНУ-ын төлөөлөгчид дайныг зогсоох төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй зөвлөлдөх уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Энэ хэлэлцээр нь зөвхөн энхийн хэлэлцээр байсангүй. Энэ бол Украиныг тусгаар тогтносон, бие даасан, цэцэглэн хөгжих замыг олох тухай хэлэлцээр байсан. Бид Украины ирээдүй, Украины аюулгүй байдал, Украинд түрэмгийлэл давтагдахаас урьдчилан сэргийлэх, Украины хөгжил цэцэглэлт, Украиныг сэргээх арга замын талаар хэлэлцэж байна. Бид Женевт олсон амжилт болон сүүлийн үеийн үйл явдлууд дээр тулгуурлан дахин нэг маш үр бүтээлтэй уулзалт хийлээ. Гэхдээ цаашид хийх ажил их үлдсэн. Энэ хэлэлцээг цаашид өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэх ёстой. Бид Оросын талтай холбоо барьж, тэдний үзэл бодлыг нэлээд сайн ойлгож байгаа бөгөөд ноён Виткофф Москвад айлчлах үед бүх зүйл энэ долоо хоногийн сүүлээр тодорхой болно” гэж мэдэгдэв. Харин Украины төлөөлөгчдийн тэргүүн, Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров “Оросын түрэмгийллийг няцаахад тусалсан АНУ-д талархаж байна. АНУ биднийг сонсож, АНУ биднийг дэмжиж, АНУ бидэнтэй хамт байна” гэж хэлэв. Тэд хамтарсан мэдэгдлийнхээ дараа сэтгүүлчдийн ямар ч асуултад хариулсангүй. Энэ нь үнэндээ бол Трампын энхийн хэлэлцээр гэх Москвагийн “энхийн төлөвлөгөө” эхэлсэн цэг дээрээ буцан ирж буй явдал юм. Хэргийн гол учир нь дайн хийж байгаа цагт л иргэдийн эсэргүүцэл, ордны хуйвалдааны аюул бага байдаг тул Путин энэ дайныг зогсоовол түүний дарангуйллын дэглэм шууд нуран унана. Гэтэл Украины дайныг зогсоохгүй байх нь Москвад улам л аюултай болж байна. Саяхан л сарын дотор дуусгана гэж амлаж, эхлүүлсэн Украины дайныг “Төлөвлөсөн ёсоор явагдаж байна. Иймээс иргэдийн татвар ямар ч байдлаар нэмэгдэхгүй” гэж мэдэгдэж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны эхнээс нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)- ыг 22 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэрт гарын үсэг зурав. Оросын Засгийн газрын тооцоогоор татварын өсөлтөөр 2026 онд улсын төсөвт ойролцоогоор 1.2 их наяд рублийн нэмэлт орлого төвлөрүүлж, үүнийг юуны түрүүнд батлан хамгаалах ба аюулгүй байдлын зардалд, өөрөөр хэлбэл, Украины дайнд зарцуулахаар төлөвлөжээ. Татвар ийнхүү нэмэгдэж буй нь ОХУ мөнгөгүй болж, ЗХУ-ын түүхийг давтаж буйн баталгаа юм. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт “Роснефть”-ийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин “2025 оны сүүлийн есөн сарын үзүүлэлтээр компанийн цэвэр ашиг 926 тэрбумаас 277 тэрбум рубль болж, 70 хувь буурсан байна” гэж мэдэгдэв. Оросын валютын гол орлого болдог түүхий нефтийн үнэ унаж байгаагаас Төв банкны мөнгөний бодлого алдагдаж, рублийн ханшийг төрөөс тогтоож байгаа ч инфляцийн дарамт ихэссээр байна. Жишээ нь, Оросын мөнгөний нийлүүлэлт 2022 онд 60-66 их наяд рубль байсан бол өнөөдөр 120 их наяд рубльд хүрч хоёр дахин нэмэгдсэн нь Оросууд зүгээр л цаасан мөнгө хэвлэж дайныг санхүүжүүлэн инфляцийг хөөрөгдөж буйн баталгаа юм. Ядаж байхад барууны улсууд танк, их бууны оронд дрон, баллистик пуужинд найдах болж, шинээр үйлдвэрлэсэн эдгээр зэвсгээ Оросын нутагт буюу шууд дайны нөхцөлд туршин сайжруулж байгаа нь Кремлийн байдлыг улам дордуулж эхлэв. Удахгүй эдгээр шинэ пуужин, дронууд зургаан давхар хамгаалалт бүхий Москвад туршигдсаны дараа бөөнөөр үйлдвэрлэгдэж эхлэх болно. Энэ бүхэн Путин “муу”, “бүр муу” гэсэн хоёр замын аль нэгийг сонгохоос өөр замгүй болно гэсэн үг билээ. Иймээс “энхийн гэрээ” гэх үлгэрт итгэх шаардлагагүй, энэ нь зүгээр л улс төр гэх хуурмаг зүйл юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Г.Отгонбаяр: Бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ

Авто-Механик инженер Г.Отгонбаяртай цахилгаан машины талаар ярилцлаа. -Дэлхий нийтээрээ цахилгаан машиныг хэрэг-лээнд нэвтрүүлж байн...

img

8 цагийн дараа

Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд залиланд ихээр өртөх болсон. Тэгвэл залилах гэмт хэрэгтэй хол...

img

7 цагийн дараа

Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч,...

img

6 цагийн дараа

Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...

img

9 цагийн өмнө

Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ

Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд