Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Г.Дамдинням сайд яриад л байдаг, бодит үр дүн байхгүй өдий хүрлээ

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 02

news-img

Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд л шатахуун, бензиний хомсдол бий болсон. Намрын их ажил, хөл хөдөлгөөнтэй үед аль болох бензин, шатахууны хомсдолгүй байлгах тал дээр жил болгон л Засгийн газар салбар яамнаас нь шийдвэр гаргаж ирсэн. Үүнийхээ үр дүнд хомсдол нь 1-2 долоо хоногт үргэлжлээд хэвийн болчихдог байсан бол энэ жилийн хувьд эрт эхэлсэн хомсдол одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна.

Хомсдол үүсэх болгонд салбарын сайд нь “Бензин, шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. Бүх клонкуудаар явж үзлээ. Бүгд жигд нөөцтэй байна. Гол нь ард түмэн өмнөхөөсөө их бензин хэрэглээд байна. Хомсдол бол ард түмний хэт хэрэглээнээс үүдэж байгаа” гэж мэдэгддэг. Бүр ард түмнийг “та нар хэрэглээгээ багасгачих, өмнөх шигээ л амьдар л даа” гэж хэлсэн удаатай.

Тодорхой хэлбэл, яаж ийгээд асуудлыг өөрөөсөө түлхэх, ямар нэгэн байдлаар төрийн буруу биш, ард түмний буруу болгож, шатахууны хомсдол нүүрлээгүй юм шиг энэ намаржингаа чихэн дээр цэцэг ургуулсан сайд саяхан үнэнээ хэлчих шиг боллоо.

Тэрээр чуулганы танхимд “Сая АИ-92-ын хомсдол болж байх үед аль шатахуун түгээх станц хэдий хэмжээний нөөц байгааг бид мэдэхгүй байсан. Шатахуун түгээх станцын нөөцийг хэмжих багаж хэрэгсэл байхгүй” гэж хэллээ.

Иргэд, жолооч нар шатахуунгүй станц болгоныг манаж, хэдэн зуун метрээр дугаарлан зогсож байна. Үнэхээр шатахуун түгээх станцуудад таны ярьж байгаа бензин алга байна. Зөвхөн Улаанбаатар хотод ч биш орон нутаг, сумдад бензин, шатахуун намаржин ирсэнгүй. Одоо өвөл ч ялгаа алга. Ард иргэдийнх нь бодид байдал ийм байхад өдөр болгон хэвлэлээр шатахуунтай, та нар хэрэглээгээ л багасчих гээд мэдэгдэл хийгээд инээж байсан сайд үнэнээ хэллээ. Хомсдол үүссэн байсан гэж. Шатахуун түгээх станц болгоноор очоод хэмжээд, нөөцтэй байгааг нь илрүүлж байсан гэж байсан сайд өнөөдөр бидэнд тэгж хэмжих багаж, боломж байхгүй гэж хэллээ.

Тэгвэл яагаад төдийгөөс өдийг хүртэл иргэдийн хөл хөдөлгөөн, нийгмийн амьдрал идэвхтэй өрнөдөг намар, өвөл шатахуун байхгүй байхад байгаа гэж хэлэв. Одоо зүгээр болно, зөндөө цуваа ирж яваа л гээд байдаг. Тэгээд бодит үр дүн нь хаана байна вэ. Ердөө л шатахуун түгээх дээр шатахуун өгч л байвал ярьсан хэлснийх нь үр дүн гарна гэдгийг мэдэхгүй сайд байна ч гэж юу байх вэ дээ.

Э.МӨНХ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...

img

7 цагийн өмнө

Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ

Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...

img

8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...

img

9 цагийн өмнө

Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...

img

10 цагийн өмнө

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд