мэдээ
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Админ
2025 оны 12 сарын 02

Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр (2025.12.02) хуралдаж, нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд нөхцөл байдлын дүн шинжилгээ, судалгааг хийж, урт хугацаанд үечилсэн байдлаар төлөвлөн ажиллах шаардлагатайг онцолж байв.
Ажлын хэсгээс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, үр дагаврын эрсдлийг үнэлэх, эрт илрүүлгийг шинжлэх; орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд нийгэм, сэтгэц-зан үйлтэй холбоотой эсэхийг шинжлэн судлах; хүнсний хүртээмж, шимт байдлыг үнэлэх; эрүүл мэндийн боловсролын түвшинг тодорхойлох; бодлогын шинэчлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
1 цагийн өмнө
Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...
2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...
3 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
4 цагийн өмнө
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



