Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Ууганчимэг: Өмнөговь аймгийн Ноён сумын 500 орчим хүнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үзүүллээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 02

news-img

Орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, сайн үйлсийн аян хийж буй Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр арван жилийн сургуулийн химийн Б.Наранцэцэг багштай эмч нарын багийг онцолж байна. Тэдний хувьд төгсөлтөөрөө буюу нийт найман эмчийн баг бүрэлдэхүүнтэйгээр төрөлх нутгийнхаа иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй юм. Эмч нарын багийн төлөөлөл болгож Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэргээн засахын эмч Ц.Ууганчимэгтэй ярилцлаа.


-Та бүхэн энэхүү сайн үйлсийн аяныг анх хэрхэн санаачилж байсан талаар яриагаа эхэлье?

-Бид Өмнөговь аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн химийн Б.Наранцэцэг багштай 1995 оны төгсөлтийнхөн байгаа юм. Манай Нэгдүгээр сургууль нийт гурван бүлэгтэй төгсөж байсан. Энэ гурван бүлгээс нийт анагаахын сургуульд ороод төгссөн 11 хүн байдаг. Энэ эмч нар маань зарим нь орон нутагтаа, хотод гээд өөр өөр газар ажилладаг. Ер нь манай төгсөлтийнхөн нийлж арга хэмжээ их зохион байгуулдаг. Тэгээд эмч нарын багаараа аймаг орон нутагтаа сайн үйлс хийе гэсэн зорилго тавьсан. Хамгийн анх 2023 онд манай ангиас төрөн гарсан шүдний эмч, доктор Д.Долгормаа найз маань анхны үзлэгийг Өмнөговь аймгийн Булган суманд хийе гэдэг санааг гаргасан.

Булган сумын сургуулийн ойн арга хэмжээнд нь зориулаад хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлье гээд хоёр өдрийн арга хэмжээ зохион байгуулсан. Саяны баг шиг өргөн бүрэлдэхүүнээрээ очоогүй, дөрвөн эмчийн баг очиж анхны үзлэгээ хийж байлаа. Үүнээс хойш багаараа аймгийнхаа бүх сумдаар явж үзлэг хийж, сайн үйлс хийе гэдэг санааг анх гаргасан. Үүний дараа манай аймгаас “Нутгийн эмч” гэдэг хөтөлбөр зохион байгуулж, манай багийнхан хоёр жил дараалаад энэ аянд хамрагдсан юм. Энэ жилийн хувьд бидний аравдугаар ангиа төгссөний 30 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулж зөвхөн төгсөлтөөрөө энэ үзлэгээ хийе гээд зохион байгуулсан гэсэн үг.

-Энэ удаа нийт хэдэн хүнд тусламж үйлчилгээ үзүүлэв. Ямар ямар чиглэлээр үзлэг хийсэн бэ?

-Энэ удаа Өмнөговь аймгийн баруун бүсэд байдаг Ноён суманд очиж үзлэг, эмчилгээ хийсэн. Эмч нарын багийн эмч болох Ц.Сүрэнжаргал маань Ноён сумын ЭМТ-ийнхөө эрхлэгч нь юм. Нутагтаа ажилладаг гэсэн үг. Тэгээд сумандаа энэхүү сайн үйлсийн аянаа зохион байгуулъя гээд биднийг урьсан. Арваннэгдүгээр сарын 22, 23-нд энэ арга хэмжээ маань боллоо. Нийтдээ хоёр өдрийн үзлэгээр 500-гаад хүнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү сайн үйлсийн аянд доктор, дэд профессор У.Энхбаяр, доктор Д.Долгормаа, доктор Б.Пүрэвжаргал, докторант Ц.Сүрэнжаргал, магистр Д.Отгонжаргал, их эмч Н.Аззаяа, их эмч Б.Цогзолмаа болон миний бие гээд наймуулаа явсан. Эдгээр эмч нар маань шүд, нүд, эмэгтэйчүүд, сэтгэц наркологи, мэдрэл, дотор, сэргээн засах эмчилгээ, эхо, дүрс оношилгоо гэсэн нарийн мэргэжлийн найман чиглэлээр үзлэг, эмчилгээ хийгээд ирсэн.

-Орон нутагт очиход сумын иргэд эрүүл мэнддээ хэр анхаардаг юм байна. Та бүхнийг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Ер нь чиглэл чиглэлээрээ янз бүр байсан. Энэ маань нэг ёсондоо эрт илрүүлэг болчихож байгаа юм. Эмэгтэйчүүдийн үзлэг дээр гэхэд анхаарал татахуйц, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай оноштой хүмүүс илэрсэн. Мөн шүд үнэхээр асуудалтай юм билээ. Нэг хүний шүдэнд үзлэг хийхэд маш их асуудал гарч ирж байгаа юм. Тэгээд эмчилгээ эхлэхэд маргаашийн үзлэг дээр асуудлыг нь шийдчих юмсан гэсэн зорилготой байгаа шүү дээ. Эхоны эмч гэхэд асуудалтай зүйлсийг нь илрүүлээд өгчихөж байгаа юм. Бамбайн зангилаа, хэвлийн цуллаг эрхтэн дээр анхаарал татахуйц илэрсэн зүйлийг нь сумын эмчдээ тайланд нь оруулаад, хэлж өгөөд ирж байгаа. Сум, аймагт хийгдэхгүй шинжилгээг эмч нар маань дор бүрнээ хэлж өгөөд, яаралтай явах зөвлөгөө өгөөд үлдээсэн.

Би өөрөө сэргээн засахын эмч учраас анхаарал татахуйц өвчлөлтэй хүмүүс маш их байсан. Ялангуяа нуруу, үе мөчний архаг өөрчлөлттэй хүмүүс маш их байсан. Ер нь хөдөөнийхөн маань өнөөдөр л эвхрээд уначихгүй бол гүрийгээд л яваад байдаг шүү дээ. “Ойрд рентген зураг авахуулав уу, хөл өвдөгний зургаа авахуулав уу” гэхээр хэдэн жилийн өмнөх юм ярьдаг.

Тэгээд “Та тэрнээс хойш юу хийлгэв ээ, энэ үед таны онош тодорсон байж” гэхээр юу ч хийлгээгүй байдаг. Бүр нэг ч удаа үзүүлээгүй байдаг. Ялангуяа нурууны өөрчлөлтүүд бол суулт өгсөн бол шууд хаяж болохгүй. Даамжирвал эвэрхийлээд, мэдрэлээ дарчихдаг. Тэгээд энэ их өвдөлтийг тэсээд яваад байгаа юм. Тэрийг нь дахин, дахин анхааруулаад, нэлээд сайн зөвлөгөө өгдөг. Бараг орж ирж байгаа бүх хүн ийм тулгуур эрхтний асуудалтай байсан. Мэдрэлийн эмч маань гэрийн үзлэг хүртэл хийсэн. Эмнэлгийн тусламжаа авч чадахгүй, нэгэнт харвачихсан гээд гэртээ байдаг хүмүүс зөндөө байдаг юм билээ.

-Хэдий сайн дурын аян ч зардал мөнгөний асуудал гарсан байх. Энэ бүхнийг яаж зохицуулсан бэ?

-Бид өөрсдөө унаа, бензиний зардлаа хийгээд яваад очсон. Биднийг Ноён сумын ЗДТГ болон ЭМТ-ийн хамт олон маш сайхан хүлээж аваад, тусалж дэмжсэн.

-Мэдээж сумын иргэд маш сайхан хүлээж авсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Сумын иргэд маш сайхан хүлээж авсан. Биднийг ирсний дараа фэйсбүүкээр маш сайхан талархлын үгс явуулсан байсан. Дарга нь ч тусгайлан талархал явуулсан байсан. Бидний найман эмч дундаас дөрвөн доктор төрсөн байна. Тэгэхээр маш онцлогтой байгаа биз. Бид үүгээрээ, багшаараа ч маш их бахархдаг. Бид очих болгондоо багштайгаа уулздаг. Багш маань ч маш их баярладаг. Багшид маань хүртэл давхар маш их талархал ирдэг.

-Та бүхнийг ирэх үеэр цас орж, ирэх өдөр нь хойшилсон гэж сонссон. Гэхдээ сайн үйлсийн аян хийж байгаа болохоор саадгүй яваад ирсэн үү?

-Ирэх өдөр хойшилсон. Бид хагас бүтэн сайны амралтын өдрийг тааруулаад очиж байгаа юм. Тэгсэн чинь буцах бүтэн сайны өглөө нүд чихгүй цасан шуурга шуурсан. Тэгээд бид Ноён сумаасаа аймгийн төв орж хоносон. Аймгийн замыг хаасан байсан. Гэхдээ сайхан яваад ирсэн. Сайн үйлсийн аян хийж байгаа болохоор ямар ч саадгүй яваад ирсэн.

-Цаашид энэхүү аянаа үргэлжлүүлэх үү?

-Ямар ч байсан Өмнөговь аймгийнхаа бүх сумаар явна гэж төлөвлөж байгаа. Биднийг явж байхад манай суманд ирээч гэж урилга ирж байсан. 2026 ондоо Мандал-Овоо суманд очно. Чадвал нэг жилд хоёр сумыг хамруулаад байхыг бодож байна.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Токиогийн их дуулгад манай улсаас 16 жүдоч зодоглоно

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны...

img

7 цагийн дараа

Төмөр хайсанд орооцолдсон бугыг суллан байгальд тавив

Богдхан уулын Чандманийн ам гэх газарт Буга эврээрээ торон хашаанд орооцолдсон байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагу...

img

7 цагийн дараа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй б...

img

7 цагийн дараа

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Ууганчимэг: Өмнөговь аймгийн Ноён сумын 500 орчим хүнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үзүүллээ

Орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, сайн үйлсийн аян хийж буй Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр арван ж...

img

7 цагийн дараа

ӨБХ: Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанк...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд