мэдээ
Хотын утаа ямар байна, хүмүүс ээ

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ
2025 оны 12 сарын 07

Явган хүний зам халтирах нь гайгүй болсон байна. Тэр гонзгой дөрвөлжин боржин чулуу гадаргуу нь барзгар учир цасыг нь цэвэрлэчихсэн байхад бараг халтирч гулгахгүй явж болоод байна.
Цастай нь мэдээж халтирч байгаа ч хуучнаа бодвол хамаагүй гайгүй болсон. Би магтахаасаа айгаад л гайгүй гээд байгаагаас биш халтирахгүй байгаа л даа. Юм үнэнээрээ дээр гэдэг бил үү. Болж байгаа юмыг болж байна гэж хэлэхээсээ хүртэл айдаг болж дээ.
Яахав, цахим хүмүүсийг ингэж хүмүүжүүлж байна. Дарга нарыг магтаа л бол нөгөө “долоогч”, аль эсвэл “хиамчин” болоод явчихдаг. Замын чулуу сольсон нь зөв ажил байлаа. Мөн ч их балбасан даа, хотыхныг. Зүгээр байгаа чулуу сольж мөнгө хулгайлж байна гэж. Хулгайлсан байхаа ямар мэдэх биш, гэхдээ л үр дүн харагдаж байгаа хэрэг. Ямарваа ажилд бодит үр дүн л чухал байдаг. Тэрнээс хийж байгаа, хийчихсэн байгаа, хийх гээд ийм гоё юм бодоод явж байгаа гэх зэрэг цахим пиар ямар ч хэрэггүй хөөс билээ.Хотын дарга нараас дахиад ийм бодит үр дүнтэй ажил шаардаж байна. Та бүхэн өөр юу хийв, үр дүн нь хаана гарч байгаа бол. Арай болоогүй байгаа юу, яриад байгаа хурдны зам эхлээгүй, хаана давхар гүүрэн гарц хийх вэ, хийсэн бэ гэх зэрэг.
Утаа уул нь өдийд мэдэгдэж байх ёстой доо. Хүмүүс шинэ түлшийг улам утаатай байна, үнэр нь эвгүй байна л гээд байгаа. Бас арай илч муутай юм уу гэж үзэж байна. Шөнө гурван цагт Баянхошууны эцэст ч юм уу Толгойтын Нарангийн гэр хорооллын гудамжаар явахад л мэдэгдэнэ. Хуучин яг энүүгээр энэ цагт явахад урд зам харагдахгүй утаа май хөшиглөөд л түймэрт яваа юм шиг байдаг даа. Тасганы Овоогоор Бага тойруу руу буухад утаан дунд живчих шиг л болоод явчихдаг,гайгүй л байх шиг .
Дарь Эхийн уул харагдахгүй битүү утаа байдаг. Одоохондоо Дарь Эх харагдаад л байгаа. Ногоон нуур, Сэлбэ дагасан айлуудыг нүүлгэчихлээр тэгж байгаа. Гэвч энэ нүүлгэх ч хотын ажил юм л даа, уул нь. Ер нь бол ес эхлээгүй байгаа гэдгийг хаа хаанаа мэдэж л байна. Тэгэхлээр утааны тухай яриа арай ч эрт юм шиг.
Ж.Сандагдорж
Мансууруулах төрлийн ургамал тариалсныг илрүүлжээ
Байгалийн ургамлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ. Нийт 128 иргэн, хуулийн этгээдийг хамруулж, 61 удааги...
5 цагийн дараа
“Чингис хаан” үзэсгэлэнг Литва Улсад нээнэ
“Чингис хаан” үндэсний музейн захирал, Aкадемич С.Чулуун Балтын тэнгисийн гурван улсын нэг Литва Улсын нийслэл Вильнюс хотноо Үндэсн...
4 цагийн дараа
“Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан” гэв
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 60 ...
4 цагийн дараа
Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, ц...
4 цагийн дараа
Хотын утаа ямар байна, хүмүүс ээ
Явган хүний зам халтирах нь гайгүй болсон байна. Тэр гонзгой дөрвөлжин боржин чулуу гадаргуу нь барзгар учир цасыг нь цэвэрлэчихсэн ...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд


