Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 09

Валютын ханш

value

гадаад

Ерөнхийлөгч Жеймс Монро ба Дональд Трамп

trend

Админ

img

2025 оны 12 сарын 09

news-img

Цагаан ордон өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өөрийн вэб сайтад “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги”-ийг нийтэлжээ. Энэ баримт бичигт Вашингтоны ойрын жилүүдэд баримтлах дотоод, гадаад бодлогын чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд АНУ өөрийгөө эдийн засаг, цэрэг зэвсэглэл, дэвшилтэт технологи, геополитикийн бодлогоороо дэлхийд тэргүүлэгч хэвээр үлдэнэ гэж үзэж буйг илэрхийлжээ.

Баримт бичигт тусгасан байр сууринаас харахад, АНУ дэлхий дахины эдийн засаг, цэрэг-зэвсэглэл, өндөр технологи, бүс нутгийн улс төрийн тогтолцоо зэрэг голлох чиглэлүүдэд тэргүүлэх байр сууриа хадгалж буйдаа итгэлтэй байна. Энэ итгэл нь тус улсын олон улсын бодлого, холбоотны харилцааг дахин тодорхойлох суурь үзэл болсон юм байна. Стратегийн энэхүү шинэ агуулга нь АНУ-ын өмнө нь баримталж ирсэн нэг талыг барьсан хамгаалах, дэмжих бодлогоос татгалзаж, харилцан үр ашигтай, хоёр талын хариуцлагад суурилсан харилцааны хэлбэрт шилжиж буйг онцолжээ. Энэ хандлага нь ялангуяа Европ, Африк зэрэг бүс нутгийн бодлогод томоохон өөрчлөлт авчрах ажээ. Европын орнуудын аюулгүй байдалд чиглэсэн АНУ-ын дэмжлэгийг багасгаж, Европ өөрийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх шаардлагыг илүү хүчтэй тавьж буй нь АНУ-ын стратегийн энэхүү шинэ зарчимд нийцэж байгаа гэнэ. АНУ-ын засаг, захиргааны тайлбараар Европын цагаачлалын бодлого, нийгмийн өөрчлөлт, улс төрийн хямралын эрсдэл нэмэгдэж буй нь уг тивийн стратегийн тогтвортой байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзжээ. ОХУ-тай харилцах Европын өнөөгийн хандлагын өөрчлөлт нь үндэстний онцлог, өөртөө итгэх итгэлийн доройтлоос хэтэрхий их хамаарсан хэмээн тайлбарласан нь анхаарал татаж байна. Европ цөмийн хүчин чадлаас бусад бүх үзүүлэлтээр ОХУ-аас илүү ч, Украинд дайн эхэлснээс хойш Оросыг өөрсдийн аюул, заналхийлэл гэж үзэх болсон нь бодит хүчин зүйлсээс илүүтэй сэтгэл зүйн шинжтэй гэж дүгнэжээ. Үүнтэй уялдан Украинд дайныг богино хугацаанд зогсоох нь АНУ-ын нэг гол зорилт болж, ингэснээр Европын эдийн засгийн тогтвортой байдал, Орос-АНУ-ын стратегийн харилцааны хэт хурцдалтаас зайлсхийх боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

АНУ-ын дотоод бодлогын хэсэгт үндэсний аюулгүй байдлыг улам өргөн хүрээнд ойлгож, улс орны хил, цагаачлалын тогтолцоо, эдийн засгийн тогтвортой байдал болон мэдээллийн орчны аюулгүй байдлыг нэгдсэн системийн хүрээнд авч үзсэн нь онцлог байв. Гадаадын элдэв нөлөөлөл, соёлын хамаарал, хар тамхи, хүний наймаа зэрэг олон талт заналхийллийг үндэсний аюулгүй байдлын нийтлэг шинж чанар гэж тодорхойлсон нь АНУ-ын аюулгүй байдлын ойлголт улам бүр тэлж буйг илтгэв. Мөн дэлхийд цэрэг-технологийн хувьд хамгийн дэвшилтэт армийг хадгалах, пуужингийн хамгаалалтын шинэ үеийн систем бий болгох, атомын хүчирхэг зэвсгийн саатуулах хүчинд түшиглэн стратегийн давуу байраа хамгаалах зорилт тавьсан байна.

Эдийн засгийн бодлогын стратегийн хэсэгт Америкийг дэлхийн эдийн засгийн байр суурийн үндсэн тулгуур гэж тодорхойлжээ. Инноваци, өндөр технологийн хөгжил, үйлдвэрлэлийн баазын шинэчлэл, эрчим хүчний салбарын өрсөлдөх чадварыг АНУ-ын нөлөөллийн гол эх үүсвэр гэж үзсэн нь геополитикийн сэтгэлгээтэй нийцэж байна. АНУ дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэгч байх статусыг хадгалан хамгаалахыг үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг гэж үзэж, үйлдвэрлэлийн болон батлан хамгаалах салбарын шинэчлэлийг тэргүүлэх зорилт болгон тусгасан байна.

Гадаад бодлогын хүрээнд АНУ баруун хагас бөмбөрцөгт ноёрхлоо хадгалах зорилгоор Монрогийн уламжлалт зарчмыг шинэ байдлаар сэргээж буйгаа зарлажээ. Энэхүү “шинэ хувилбар” нь АНУ бүс нутгийн бодлогын тэнцвэрийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хадгалах, Латин Америкийн улс орнуудын аюулгүй байдлын орчинг илүү хатуу хянах чиглэлд төвлөрсөн байна. Бүс нутгийн хэмжээнд хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг тэргүүлэх сэдвийн нэг болгон тодорхойлсон нь аюулгүй байдлын талаарх ойлголт тэлж буйг харуулав. Харин Ойрхи Дорнодын бодлогын хувьд АНУ-ын эрчим хүчний хамаарал буурсантай холбоотойгоор бүс нутагт чиглэсэн бодлогын бүтэц өөрчлөгдөж, нефть-хийн салбарын ач холбогдол харьцангуй буурч байна. Үүний оронд цөмийн эрчим хүч, Хиймэл сэтгэхүй(ХС)-д суурилсан технологи, батлан хамгаалахын шинэчлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь геоэдийн засгийн шинэ бодлогын илэрхийлэл болсон байна. Энэ хандлага нь Ойрхи Дорнодын бүс нутгийг эрчим хүчний эх үүсвэр гэх уламжлалт ойлголтоос илүү өрсөлдөх хөрөнгө оруулалтын талбар гэж байгаа аж. Африк тивийн орнуудтай харилцах бодлого нь удаан хугацаанд давамгайлсан тусламжид суурилсан хандлагаас татгалзаж, арилжаа, хөрөнгө оруулалт давамгайлсан шинэ бүтэц рүү шилжиж буйг энэ шинэ стратеги илтгэв. Иймээс эрчим хүчний салбар болон стратегийн ашигт малтмалын олборлолт нь Америкийн хувьд эдийн засгийн өндөр өгөөж бүхий салбар гэж тодорхойлогджээ. Терроризмын эсрэг хамтын ажиллагааг бүрэн үгүйсгээгүй ч АНУ Африкт урт хугацааны цэргийн байршуулалт хийхгүй хэмээн онцолсон нь глобал бодлогын зардал-үр ашгийн шинжилгээнд тулгуурласан шинэ хандлага болохыг харуулна.

Эцэст нь АНУ өөрийн давуу талуудыг улс төрийн тогтолцооны уян хатан чанар, дэлхийн хэмжээнд нөлөө бүхий санхүүгийн систем, дэвшилтэт технологийн салбар, цэрэг-зэвсэглэл ба холбоотны өргөн сүлжээ, байгалийн баялаг, газарзүйн давуу байдал зэрэг хүчин зүйлээр тайлбарлажээ. Эдгээр нөөц бололцоог нэгтгэн ашигласнаар АНУ дэлхийн улс төр, эдийн засгийн тогтолцоонд нөлөөгөө улам бэхжүүлэх зорилготой бөгөөд стратегийн гол зорилт нь Америкийн олон улсын байр суурийг урт хугацаанд баталгаажуулахад чиглэж байгаа аж. Гэтэл энэ бүхэн огт худал зүйл бөгөөд үүнийг энгийн үгээр, товч тайлбарлавал ийм юм.

“Монрогийн бодлого(Monroe Doctrine) гэдэг нь АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Монро 1823 онд Конгресст тавьсан илтгэлдээ дэвшүүлсэн гадаад бодлогын зарчим бөгөөд Европын гүрнүүд Америк тивийн хэрэгт дахин оролцохыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй, харин АНУ Европын дотоод хэрэгт оролцохгүй гэсэн хоёр талтай тунхаглал байв. Үнэн хэрэгтээ энэ бодлого нь “АНУ хувиа бодох ёстой!” гэсэн бодлого байсан бөгөөд хөрш улсууддаа гаалийн өндөр татвар тавих коммунист арга болж хэрэгжсэн юм. Үр дүнд нь холбоотонгүй болсон АНУ хөсөр хаягдаж, дэлхийн I,II дайнд Европт тусалсны ачаар хүчирхэг холбоотонтой болж өнөөдрийн АНУ бий болсон түүхтэй.

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойд зориулан марк гаргав

Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг...

img

4 цагийн дараа

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ т...

img

4 цагийн дараа

Н.Дорждарь: Зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжсэнээр эерэг нөлөөг хүртэх боломжтой

“Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сэдвээр Нээлттэй нийгмийн форум дээр Иргэний нийгмийн болон Төрийн б...

img

4 цагийн дараа

Цахим тоглоом тоглож 110 сая төгрөгөөр хохирчээ

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдааги...

img

3 цагийн дараа

Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил ха...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд