Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Н.Дорждарь: Зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжсэнээр эерэг нөлөөг хүртэх боломжтой

trend

Админ

img

2025 оны 12 сарын 09

news-img

“Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сэдвээр Нээлттэй нийгмийн форум дээр Иргэний нийгмийн болон Төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарьтай эрчим хүчний шилжилт дэлхийд болон Монголд ямар чиг хандлага, бодлого баримталж буйг болон Иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийн талаар ярилцлаа.


-Эрчим хүчний шилжилт дэлхийд болон Монголд ямархуу чиг хандлагатай явж байна вэ?

-Дэлхий даяараа л илүү цэвэр, тухайлбал, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явц болж байна. Манай улс энэ шилжилтийг дотооддоо хийх тухай биш, олон улсад өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ, энэхүү нөлөөлөл нь ямар тохиолдолд эерэг байх вэ, энэ чиглэлээр бодлого гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг үүднээс эрчим хүчний шилжилтийн асуудлыг хөндөж ярьж байгаа юм.

-Хэлэлцүүлэг дээр уул уурхай, эрчим хүч, эдийн засаг гээд салбар бүрээр нь категоричилж байна лээ. Хэлэлцүүлэг өрнүүлж, ярих нь нэг хэрэг. Гэтэл бодит байдал дээр манай улс өнөөдөр ахуйн хэрэглээнийхээ дулаан, цахилгааныг ч хангаж чадахгүй, өнгөрсөн жилээс ээлж дараатай хязгаарлалт хийгээд явж байгаа. Зарим тохиолдолд хөлдчих гээд л, эсвэл шууд цахилгааны хязгаарлалт хийчихэж байна?

-Манай улс дулаан, цахилгаанаа бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна гэдэг бол эдийн засгийн чадавх сул байгаагийнх. Шинэ станцаа барьж чадахгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна ч гэдэг юм уу, эрчим хүчийг ямар эх үүсвэрээс үйлдвэрлэх вэ, нүүрсээрээ юм уу сэргээгдэх эрчим хүчээрээ юм уу гэдэг нь дараагийн асуудал болчихоод байгаа юм.

Гэхдээ Монголд хөрөнгө оруулалт хамгийн чухлаар тавигдаж байна. Хоёрдугаарт, манай улсын эдийн засаг уул уурхайн салбараасаа хамааралтай байгаа. Харин эрчим хүчний шилжилт гэдэг нь үндсэндээ нүүрстөрөгч агуулсан түлшнээс илүү цэвэр, сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергид түшиглэх процесс явж байна л даа. Гэтэл манай улс нүүрснээс бүрэн хамааралтай. Экспортын голлох орлого нь ч нүүрс, дотоодын эрчим хүч үйлдвэрлэл маань ч нүүрс байгаа. Тиймээс бидэнд нүүрсэн дээрээ хөрөнгө оруулалт татах ямар боломж байна вэ, ялангуяа олон улсаас хөрөнгө оруулалт татах гэхээр асуудал үүсч байгаа юм.

Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүч нэлээд хөгжиж байгаа. Өртөг зардал нь жилээс жилд буурч байна. Өнөөдөр шинэ станц барихад нүүрсний станцуудтай бараг өрсөлдөхүйц хэмжээнд очихоор байгаа юм. Технологи нь ч жилээс жилд сайжирч байна. Тэгэхээр тэр сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний ашигт малтмал чухал үүрэгтэй. Бид үүнийг чухал ашигт малтмал гэж нэрлээд байгаа. Үүнээс Монголд байгаа зэс, лити болон газрын янз бүрийн ховор элемент эрчим хүчний шилжилтийн үед зайлшгүй эрэлт нь нэмэгдэнэ. Эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ч гэдэг юм уу, эсвэл чухал ашигт малтмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд уул уурхайн салбарын бүтэц нь зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжээд, эрчим хүчний шилжилтийн дэлхийд болж буй үйл явцын эерэг нөлөөг хүртэх боломжтой.

-Гэхдээ манай улс эрчим хүчний шилжилтийн бодлогоо боловсруулсан юм уу. Иргэний нийгмийн байгууллагууд үүн дээр ямар байрь суурьтай байгаа вэ?

-Монгол шиг тархай бутархай, өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй газар сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж нэлээд өндөр учраас түлхүү хөрөнгө оруулах ёстой болов уу. Гэхдээ Монголд эрчим хүчний шилжилтийн бодлого гэхээсээ илүү уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлогууд, дотоодын эрчим хүч, уул уурхай, тухайлбал, чухал ашигт малтмалын бодлого ч гэдэг юм уу салбар салбарын бодлого тус тусдаа яваад байна. Яг тийм нэгдсэн байдлаар, эрчим хүчний шилжилтийн бодлого гэсэн зүйл алга байгаа юм. Бид гэхдээ дэлхийд явж буй процессын үр өгөөжийг хүртэхийн тулд энэ чиглэлээр ажиллах ёстой. Бодлого маань зөв гарахын тулд Иргэний нийгмийн оролцоо чухал юм байна. Иргэний нийгмийнхэн маань ялангуяа энэ эрчим хүчний асуудлаар ч юм уу, мэдлэг чадвараа дээшлүүлээд, бодлогоо боловсруулан гаргахад нь төрийн байгууллагууд, салбарынхантай хамтраад ажиллах, дээрээс нь бодлогын хэрэгжилтэд тодорхой хэмжээнд хяналтын үүрэгтэй оролцох ёстой гэдэг байр суурьтай байна.

-Бид бүгдээрээ цахилгааны төлбөр төлөхдөө сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гээд төлдөг шүү дээ. Энэ нь хэр оновчтой вэ?

-Аливаа салбарыг ил тод болгож байж тухайн асуудал нь шийдэгддэг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний лиценз олголт, гэрээ контракт, сүлжээнд холбох асуудал зэргийг өрсөлдөөний журмаар шийдэж, ил тод болгох ёстой. Эрчим хүчний салбарын бодлого шийдвэр оновчтой байхын тулд олон нийтийн хараа хяналт чухал байдаг. Эрчим хүчний салбарт төрийн өмч давамгай. Нийтийн хөрөнгийг зарцуулж байгаа гэдэг утгаараа энд иргэдийн оролцоо, нийтийн хяналт байх ёстой. Нөгөөтэйгүүр, Монголд олон салбар, чиглэлийн бодлого байгаа боловч яг зангидсан бодлого байхгүй байгааг би түрүүнд дурдсан. Тиймээс энэ салбарыг аль болох ил тод болгож байж иргэдийн дуу хоолойг энэ чиглэл рүү хандуулах, ялангуяа төсөв, төрийн өмчит компанийн зарцуулалтад олон нийтийн хяналтыг бий болгох ёстой болов уу. Иргэний нийгмийн байгууллагууд маань ч энэ асуудлыг сайн ойлгож, чадавхаа бэхжүүлэх, магадгүй хамтран ажиллах, харилцан байр сууриа илэрхийлж, эрх ашгаа ойлгуулж, төр, иргэнийхээ гүүр болж явах нь чухал юм. Хоёрдугаарт, манай улс эрчим хүчний шилжилт болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор олон улсын маш олон гэрээ, конвенцэд нэгдэн орсон, тодорхой үүрэг амлалт өгсөн байдаг. Тэдгээрийн хэрэгжилтийг хангаж чадаж байна уу, үгүй юу. Баахан амлалт өгчихөөд түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй, дотоодынхоо бодлогод ч тусгаж чадахгүй яваад байна уу. Энэ тал дээр Иргэний нийгмийн байгууллагууд нэлээд идэвх зүтгэлтэй оролцож, хамтарч ажиллах боломжтой. Дээрээс нь бид төрийн өмчит компаниудтай холбоотой засаглалын асуудлыг маш олон жил ярьж байгаа.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойд зориулан марк гаргав

Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг...

img

5 цагийн дараа

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ т...

img

5 цагийн дараа

Н.Дорждарь: Зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжсэнээр эерэг нөлөөг хүртэх боломжтой

“Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сэдвээр Нээлттэй нийгмийн форум дээр Иргэний нийгмийн болон Төрийн б...

img

5 цагийн дараа

Цахим тоглоом тоглож 110 сая төгрөгөөр хохирчээ

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдааги...

img

4 цагийн дараа

Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил ха...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд