эдийн-засаг
Төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойд зориулан марк гаргав

Админ
2025 оны 12 сарын 09

Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг-100 жил” маркийг өнөөдөр /2025.12.09/ худалдаанд гаргажээ.
Энэхүү маркийг бүтээхэд нано-фольго технологи ашигласан бөгөөд мөнгөн тэмдэгтийн өндөр нарийвчлал бүхий 5 төрлийн хамгаалалтын элемент оруулснаараа онцлог аж.
Одоогийн гүйлгээнд буй том дэвсгэртүүдэд байрлах эзэн Чингис хааны хөргийг 22 каратын алттай, товгор загварын марк болгон хэвлэжээ. Энэ нь 22 каратын алтан ялтсыг халуун даралт ашиглан маркийн үндсэн материал дээр нааж, товгор дармал эффект үүсгэдэг өндөр зэрэглэлийн хамгаалалтын болон гоёлын технологи юм.
Монголбанкнаас 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гүйлгээнд гаргасан цагаан мөнгөн “Нэг төгрөг”-ийн зоосон мөнгөн тэмдэгтийг билэгдэн хийсэн мөнгөн нано загварын марк юм.
Энэ загвар нь сайжруулсан оптик эффект бүхий хэт нарийн ширхэгтэй металл өнгөлгөөг бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн технологи болох нано-инженерийн аргаар боловсруулсан мөнгөний тоосонцрыг ашиглаж, мөнгөлөг тугалган цаасыг товойлгон хийдэг технологи юм.
Тус технологиор мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементэд ашигладаг холограм болон толин тусгалын элемент хийдэг.
Энэ технологи нь маш нарийн, микро хэмжээний хээ, бичилт үүсгэдэг өндөр нарийвчлалын товгор технологи бөгөөд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс сэргийлсэн элемент болгож ашигладаг.
Монголчууд арсланг дөрвөн хүчтэний нэг гэж үздэг бөгөөд хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг гэж бэлгэшээн арслантай авдрыг хоймортоо залан эд хөрөнгө болон үнэт зүйлсээ хадгалдаг уламжлалтай байсан.
Монголбанк энэ бэлгэдлийг бодон 1925 оны гүйлгээнд гаргасан 7 төрлийн бүх цаасан мөнгөн тэмдэгт дээр арслангийн зураг дүрсэлсэн байдаг.
“Ардын хувьсгалын анхны долоо” нэрээр түүхэнд мөнхөрсөн Дамдины Сүхбаатар жанжны хөргийг хөх өнгийн үл үзэгдэгч флюресцент бэхээр зурсан марк. Энэ технологи нь энгийн гэрэлд харагддаггүй, харин UV гэрлийн тусгалд хөх өнгөөр тодордог хамгаалалтын бэх бөгөөд ихэвчлэн мөнгөн дэвсгэртүүдэд хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, хамгаалалтын зорилгоор хэрэглэдэг.
Гол хэсгийн Монголбанкны түүхэн барилгын зураг, тусгаар тогтнолын бэлгэдэл болох “Төгрөг–100” лого зэрэгт микро товгорт дармал буюу маш нарийн, микро хэмжээний хээ, текстур үүсгэдэг өндөр нарийвчлалын товгор технологийг ашигласан. Мөн уг марканд үндэсний өв, соёл, түүхийг шингээсэн элементүүд болон уйгуржин, кирилл, латин бичгийг ашиглажээ.
Ардын Засгийн газар 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкийг байгуулж, улмаар эдийн засгийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэн, 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн түүхэн тогтоолоор Худалдаа, аж үйлдвэрийн банканд үндэсний мөнгөн тэмдэгтийг “ТӨГРӨГ” нэртэйгээр гүйлгээнд гаргах онц эрхийг олгож байжээ. Ийнхүү 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш 100 жилийн түүхийг бүтээжээ.
Энэхүү түүхэн, онцгой үйл явдалд зориулан гаргасан маркийг та www.mongolbank.mn цахим сайтаар дамжуулан худалдан авах боломжтой аж.
Төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойд зориулан марк гаргав
Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг...
5 цагийн дараа
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ т...
5 цагийн дараа
Н.Дорждарь: Зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжсэнээр эерэг нөлөөг хүртэх боломжтой
“Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сэдвээр Нээлттэй нийгмийн форум дээр Иргэний нийгмийн болон Төрийн б...
5 цагийн дараа
Цахим тоглоом тоглож 110 сая төгрөгөөр хохирчээ
Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдааги...
4 цагийн дараа
Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил ха...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



