мэдээ
Завхан аймагт гарсан ой, хээрийн түймэр ОХУ-ын нутаг руу тархжээ DNN.mn
2022 оны 9 сарын 12
1
Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн Буга согоотын цуурай гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны өдрийн 15:13 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан болон тойргийн сумын Гал түймэр унтраах, аврах анги, хилийн цэргийн ангийн төлөөлөл тэргүүтэй 324 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар 7,200 орчим га газар түймэрт өртөж байгаль, экологид ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа аж.
Түймэр Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ. Түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 километрт зурвас татах, цурамдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд
- Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
- халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
- гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
- гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудад хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийн удирдамжийг батлав DNN.mn
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.01.07) хуралдаж, өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд байгуулаг...
8 цагийн дараа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж байна DNN.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүси...
7 цагийн дараа
МСНЭ: Сонгуулийн боловсрол олгох, сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана DNN.mn
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийл...
7 цагийн дараа
Г.Уянга: Улс үндэстэн талцах нь үндэсний дархлаанд шууд нөлөөлнө
Нийгэм судлаач, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгатай ярилцлаа. -Нийгэмд нэг улсыг хэт шүтэх эсвэл үзэн ядах гэх мэт хандлагууд ажиглагдда...
7 цагийн дараа
ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.01.07/ хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн ирц 52 хувьд хүрснээр...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд