мэдээ
Иргэний үнэмлэхээ ТҮЦ машинаар захиалдаг болно

2014 оны 6 сарын 14

14
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг Улаанбаатар хотын хүн ам төвлөрсөн хэсгүүдэд болон орон нутагт байршуулаад нэлээд хугацаа өнгөрлөө.
Тус автомат машинаар дамжуулан 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Тодруулбал, Иргэний бүртгэлийн ерөнхий газраас авдаг төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон аж ахуйн нэгж, байгууллагын татвар төлөлт, татварын өр, үлдэгдэл, тайлан тушаалт, татвар төлөгчийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, иргэн, хувь хүний татвар төлөлт, бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг авч үйлчлүүлж байгаа.
Үүний зэрэгцээ иргэний цахим үнэмлэхийн захиалгыг ТҮЦ машин болон интернэт орчинд авдаг болох зорилгоор бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр тухайн иргэн харьяа иргэний бүртгэлийн байгууллагад заавал очихгүйгээр өөрт ойр ТҮЦ машинаас захиалга өгч иргэний үнэмлэхээ дахин авах боломжтой болох юм.





Нэг ойтой хүүхэд нохойд хазуулж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчи...
8 цагийн дараа
Дараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөлөө
Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21.00 ца...
7 цагийн дараа
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.05.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган...
7 цагийн дараа
37 дахь удаагийн “Номын баяр” болно
Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээ...
6 цагийн дараа
ШИНЭ ҮЕИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ — INEOS GRENADIER
Монголын уудам хязгаар, дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, бартаа саадтай зам харгуй нь жинхэнэ 4×4 автомашины бодит хэрэгцээг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд