мэдээ
Шилийн Богд руу зорчихдоо Дарьганга сумаар явахыг анхааруулав

2018 оны 2 сарын 23

1
Жил бүрийн хаврын эхэн сарын шинийн 15-ны дотор иргэд Алтан-Овоо, Шилийн Богд уул руу гарч, хийморио сэргээхээр Сүхбаатар аймгийг зорих нь элбэг байдаг. Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал, Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгаа. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ. Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос гурван сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг юм.





Нэг ойтой хүүхэд нохойд хазуулж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчи...
8 цагийн дараа
Дараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөлөө
Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21.00 ца...
8 цагийн дараа
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.05.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган...
7 цагийн дараа
37 дахь удаагийн “Номын баяр” болно
Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээ...
7 цагийн дараа
ШИНЭ ҮЕИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ — INEOS GRENADIER
Монголын уудам хязгаар, дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, бартаа саадтай зам харгуй нь жинхэнэ 4×4 автомашины бодит хэрэгцээг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд