Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Цэцэрлэгийн жишиг эко сургалтын орчны танилцуулга, туршлага солилцох өдөрлөг болж байна

trend

img

2018 оны 11 сарын 22

img

1

Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан хүүхэд багачуудад юмс үзэгдлийн ойлголт болон байгаль орчныг хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх нь чухал нөлөөтэй. Учир нь хүүхэд 3-5 насандаа амьдралын туршид авах мэдээллийнхээ 70 хүртэлх хувийг авч төлөвшдөг гэсэн судалгаа байдаг боловч сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүрээлэн буй орчны танин мэдэхүйн сургалтын хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлүүд цэцэрлэг бүрд харилцан адилгүй хангалттай бус байдаг.

Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас Дэлхийн Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэгийн зай талбай, сургалтын стандартад нийцүүлэн тохижуулсан орчинд хүүхдүүд шувуу, загас, гэрийн тэжээмэл амьтдыг хооллох, судлах, тасалгааны ногоон ургамал, цэцэг тарих, гадна талбайд өөрийн гараар туршиж үзэх боломжтой нэг бүлгийн бүх хүүхдэд хүрэлцэхүйц багаж хэрэгсэл, материалуудыг бэлтгэн бүрдүүлсэн эко танин мэдэхүйн жишиг буланг долдугаар сард хүлээлгэн өгсөн.

Өнгөрсөн хугацаанд тус цэцэрлэгээс эко танин мэдэхүйн булангаа хэрхэн хөгжүүлж өргөтгөж ашиглаж байгаа, сургалтын орчны ахиц дэвшил, хүүхдийн хандлага төлөвшилд үзүүлэх нөлөөллийн ач холбогдол зэргийг ойлгуулан таниулах зорилгоор нийслэлийн бусад цэцэрлэгүүдэд танилцуулах, харилцан туршлага солилцох өдөрлөг арга хэмжээг зохион байгуулав.

Энэ үеэр хүүхдүүд үрсэлгээ хийх, цэцэг шилжүүлэн суулгах, арчилж ургуулах, амьтан хооллох, асрах зэрэг хийж сурсан зүйлүүдээ танилцуулсан бол тухайн цэцэрлэгийн хэмжээнд нэг удаагийн гялгар уутан улавч ашиглахаа зогсоож даавуун улавч хэрэглэж хэвшсэн, хог хаягдлаа ангилан ялгаж эхэлсэн, анги бүр экологийн булангаа өргөтгөж ногоон амьдралын хэвшлийг тогтоож байгаа сайн туршлагуудаасаа хуваалцсан юм.

Арга хэмжээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн 11 цэцэрлэгийн 20 гаруй удирдлага, багш нар оролцож эко сургалтын орчинтой танилцлаа. Цаашид нийслэлийн Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдээс сонирхсон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд тус цэцэрлэгийн жишиг тохижилттой танилцах, өөрсдийн цэцэрлэг дээр тохижилт хийх, шинэ саналыг хэрэгжүүлэн ажиллах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийт 100 орчим сая мал өвөлжүүлж, хаваржуулахаар тооцож, бэлтгэл ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн ба...

img

20 минутын өмнө

ГИХГ: Харьяатын тухай хуульд нэмэлт орууллаа

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн чуул...

img

1 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 60 км зайд өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 19-ний 11:47:59 цагт газар хөдөл...

img

1 цагийн өмнө

Улирлын томуугийн 300.000 хүн тун вакцин худалдан аваад байна

ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300.000 хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийл...

img

2 цагийн өмнө

Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж төслийг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхант...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд