Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Манай улс 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn “FIBA Asia Cup-2025” урьдчилсан буюу хоёрдугаар шатны тэмцээнийг манай улсад зохион байгуулахаар боллоо DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Манай улс 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn “FIBA Asia Cup-2025” урьдчилсан буюу хоёрдугаар шатны тэмцээнийг манай улсад зохион байгуулахаар боллоо DNN.mn
Цаг үе
2021.12.05 12:12

“Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно


Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2020/2021” нэгдсэн тоглолт энэ сарын 8-нд Улсын филармонийн концертын танхимд болно.

“Virtuoso Academy”-аас 18 дахь жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод 2020 болон 2021 онд гарамгай амжилт гаргасан уран бүтээлчид оролцож буй юм. Тодруулбал, 2021 онд олон улсын 18 уралдаанд оролцож, хоёр гранпри, арван тэргүүн байр, хоёр дэд байр, гурван гутгаар байр эзэлсэн Монгол Улсын консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5 дугаар ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, мөн энэ онд олон улсын 18 уралдаанд оролцож, дийлэнхэд нь тэргүүн байр эзэлж, гран при шагналтан болсон тус сургуулийн 7-р ангийн сурагч О.Нандин нарыг энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр нэрлэж байгаа юм. Мөн энэ онд олон улсын таван уралдаанд оролцож гуравт нь тэргүүн, хоёрт нь дэд байр эзэлсэн Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр болон энэ оны есдүгээр сараас эх орондоо, төрөлх сургуульдаа ажиллаж эхэлсэн, Япон улсад олон жил амьдрах хугацаандаа монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт, урлал талд бүтээлчээр ажиллан, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, гоцлол хөгжимчин, багш, судлаач М.Лхагвагэрэл нарыг энэ удаагийн гала концертын онцлох уран бүтээлчээр нэрлэсэн байна. Тоглолтод дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл туурвилыг авьяаслаг хөгжимчид толилуулах юм.

Онцлох нийтлэлүүд