Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 27

Валютын ханш

value

Бидний тухай

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 25 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7200 гаруй дугаараа гаргаад байна.

“Өдрийн сонин” эхний дугаараасаа эхлэн уншигч олны талархлыг хүлээн энэ хугацаанд сонины нийтлэлийн бодлого, чанар чансаа, захиалгын тоогоороо тогтмол хэвлэлүүдээ тэргүүлж, “2000, 2002, 2003, 2005, 2013, 2015, 2018, 2021, 2022 оны Шилдэг сонин, 2016, 2018 оны Шилдгийн шилдэг сонин, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”, Монголын сэтгүүлзүйн түүхэн дэх хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин болсон юм.

“Өдрийн сонин” нь улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашгаас ямагт ангид, бие даасан бодлого барьж, Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө голлох нийтлэлүүдээ бичиж, олон түмнийхээ дуу хоолой болж явдгаараа бусад хэвлэлээс ялгарч байдаг.

Тус сонины онцлох булангийн заримаас дурьдвал “Удам судар”, “Хууль төрөхийн өмнө”, “Сав шимийн ертөнц”, “Эх орон сумаас эхэлнэ”, “Монгол хэмээх нэгэн нэр”, “Ярилцъя”, “Шинэ цагийн монгол”, “Өөрөөс нь…”, “Урлан”, “Нэг ангийнхан”, “Орчлонгийн сайхан ээжүүд”, “Соёл урлаг”, “Бага тайз”, “Сураг алдарсан хүн”, “Хаа явна”, “Төөрөлдсөн хувь тавилан”, “Эсрэг тэсрэг байр суурь”, “Шинжлэх ухаан танин мэдэхүй”, “Эрүүл мэнд”, “Боловсрол”, “Асуувал хариулъя”, “Боломж”, “Бизнес мэдээлэл”, “Энэ тухай”, “Эмч”, “Нэг ангийнхан” “Багш”, “Сумын мэдээ”, “Танайд өнжье” зэргээр нэрлэж болно.

“Өдрийн сонин” нь өдгөө 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй редакци, компьютерийн төв, реклам зар сурталчилгаа, санхүү аж ахуй, үйлдвэр зэрэг алба хэлтэс нэгжид хуваагдан ажиллаж байна.

“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн, Өдрийн сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.Сандагдорж, Орлогч эрхлэгч М.Баянбулаг, Тамгын газрын дарга Б.Нямдорж, Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, Зөвлөх менежер Т.Дашням, Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн алба П.Хашчулуун, Эрэн сурвалжлах, нийгэм соёлын алба Н.Гантулга, Дизайн компьютерийн төв Я.Баярбаатар, Цахим “Өдрийн сонин”, DNN.mn веб сайтын Орлогч захирал Д.Гансаруул, Зар сурталчилгааны алба Б.Энхболд, Хэвлэх үйлдвэрийн дарга Д.Мягмардорж, Санхүү аж ахуйн албаны дарга Б.Энхбат гэсэн ерөнхий бүтэцтэйгээр жилд 64 дугаарыг өдөр тутам цаасан хувилбараар 15.000 гаруй хувиар хэвлэн нийслэл болон 21 аймгийн сум орон нутаг, мөн цахим хувилбараар 30.000 орчим хувиар 5 тивийн улс орнуудад мэдээллээ буухиалан хүргэж байна. Дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд маань admin.dnn.mn сайт, мөн сошиал хуудсуудаар болон  цахим хэлбэрээр “Өдрийн сонин”-ыг цаг тухайд нь хүлээн авч уншиж байгаа билээ.

2013 онд хэвлэх үйлдвэртээ шинэчлэл хийж Англи улсаас хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий өнгөт хэвлэлийн үйлдвэр оруулж ирэн ажиллуулж байна. Манай хамт олны нөр их бүтээлч, халуун дулаан, эвсэг үйл ажиллагаа, удирдлагын алсыг харсан зөв бодлогын үр дүнд аж ахуй санхүүгийн хувьд болон ажиллах орчин нөхцөл бололцоо улам бэхжин сайжирсаар байна.

“Өдрийн сонин” тив дэлхийн төдийгүй улс оронд болж байсан олон олон эгзэгтэй үйл явдлыг цаг тухайд нь халуун цэгээс нь газар дээрээс нь  сурвалжилж уншигчдадаа хүргэсэн нөр их хөдөлмөрийг тоочоод баршгүй. Мөн гадаад, дотоодын онцлох үйл явдлыг тоймлож, анализ дүгнэлт хийсэн мэргэжлийн хүмүүсийн тойм, ярилцлага, дүгнэлтийг өдөр тутамдаа нийтэлж байна. Үйл явдлууд ээлж дараалан өнгөрсөөр байдаг ч ямар учир утгатайг олон нийт нарийн ойлгож мэддэггүй. Тэгвэл “Өдрийн сонин” тэрхүү учир начрыг мэргэжлийн судлаачдаар тайлбарлуулан уншигчдадаа хүргэдэг гэсэн үг.

Тийм ч учраас өдөр тутмын сайн сонин гаргаж дадсан манай хамт олны цоо шинэ сургалт, өөрийн гэсэн школоор нь өнөөгийн шинэ үеийн олон арван сэтгүүлч, залуу үе суралцан замнаж байна.

Мөн түүнчлэн манай сонины сэтгүүлч, уран бүтээлч, албан хаагчид  маань салбарынхаа тэргүүлэгч хамт олон бөгөөд төр засгаас хөдөлмөрийн үнэлж төрийн дээд одон хүртсээр ирсэн амжилт арвин хамт олонтой байгууллага юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН БОРЛУУЛАЛТ, ЗАХИАЛГЫН СУДАЛГАА: 

 

Сонин захиалга

img

Өдрийн сонины редакцитай холбоо барих:

99030027, 99116467, 99112954, 88114956, 99044211, 89998988, 99090658, 99199989

www.dnn.mn веб сайттай холбоо барих:

99090658

img

Сонин захиалга:

99112954, 88111375

Цахим сонин захиалга:

88111375

Цахим өдрийн сонин

ТА ӨӨРТ ОЙР БАЙРЛАХ ШУУДАНГИЙН САЛБАРТ ЗАХИАЛГАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ

Цахим сониныг унших заавар:

Цахим Өдрийн сонины нэг өдрийн захиалгын төлбөр 1000 төгрөг.

Хэрвээ та “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ уншихыг хүсвэл ЦАХИМ ӨДРИЙН СОНИН-ыг нэг өдрөөр захиалахад л хангалттай.
Цахим Өдрийн сонины архивт Өдрийн сонины 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байгаа юм. Та бүхэнд өдөр тутмын “Өдрийн сонин”-ыг эх орныхоо аль ч сум, багаас цаашилбал дэлхийн ямар ч улсаас захиалан уншиж, бодитой эх сурвалжаар хангагдах боломж бүрдэнэ.

Цахим Өдрийн сониныг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад “Төлбөрөө хэрхэн төлөх вэ”, “Сонин захиалах заавар” гэсэн хоёр сонголт гарч ирнэ. “Төлбөрөө хэрхэн төлөх вэ” сонголт дээр дарахад дараах боломжуудыг санал болгоно.

  • Хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч орон Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны аль нэгээр картын гүйлгээ хийж шууд захиалан авах
  • “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авах (Ингэхдээ төлбөр төлсөн баримтаа udriinsonin@admin.dnn.mn мэйл хаяг руу явуулах, эсвэл 70134164 дугаар руу факсаар илгээхийг сануулъя)
  • Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан захиалан авах.

Үүний дараа “Сонин захиалах заавар” хэсэг дээр дарахад цахим сонин захиалах заавар, гарын авлага бусад шаардлагатай мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ.

  • Нэг өдрийн захиалгын төлбөр 2000 төгрөг
  • Нэг сарын захиалгын төлбөр 9000 төгрөг
  • Нэг улирлын захиалгын төлбөр 27000 төгрөг
  • Нэг жилийн захиалгын төлбөр 108000 төгрөгийн үнэтэй.

Цахим сонинтой холбоотой мэдээллийг 88111375, 99130850, 91035588, 99115924 дугаарын утсуудаар холбогдож авч болно.

Зар байршуулах

Та зараа Монголын хамгийн олон уншигчтай сонинд нийтлүүлэхийг хүсвэл 19001987 дугаарын утсаар холбогдож болно. Мөн Мобикомын 155005 дугаарт зарыг тань мессежээр хүлээн авч байна. Зар сурталчилгааны албаны 99115924, 99190807, 99181648, 99017006, 99005205, 99195013, 91185115 дугаарын утаснуудад хандаж шуурхай зар, зар мэдээ болон реклам сурталчилгаагаа нийтлүүлэх боломжтой.

ҮНЭ ТАРИФ

Шуурхай зар, зар мэдээ:

  • Хүчингүйд тооцов
  • Нэр өөрчлөгдөв
  • Хаясан, гээсэн бичиг баримт
  • Татан буугдав
  • Ажлын байрны зар
  • Тендерийн урилга
  • Дуудлага худалдаа
  • Обьект
  • Үйлчилгээ
  • Газар, хашаа
  • Байр, оффис түрээслүүлэх
  • Сургалт
  • Худалдана
  • Худалдаж авна
  • Хамтарч ажиллана
  • Автомашин
  • Хэлбэр өөрчлөгдөв
  • Хаус
  • Холбоо барина уу
  • Үнийн санал авах урилга… гэх мэт.

Зар хүлээн авах цэгүүд:

  • “Өдрийн сонин”-ы редакци
  • МУБИС-ийн урд нүхэн гарц
  • Хорооллын “Ачлал” их дэлгүүрийн 1 давхар