мэдээ
Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг иргэдийн 96 хувь нь дэмжжээ DNN.mn
Админ
2023 оны 11 сарын 06
172
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Одоогийн байдлаар 2799 хүн саналаа өгснөөс 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.
Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn
Гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз, халиа тоши...
8 цагийн дараа
“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт онол, практикийн хурал боллоо DNN.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.15/ Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр ...
7 цагийн дараа
НӨАТ: Супер нэг азтан тодорлоо DNN.mn
2024 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах и-баримт сугалааны тохирол боллоо. ...
7 цагийн дараа
Татвараа төлөөгүй 365 хуульчийн ажиллах зөвшөөрлийг хүчингүй болгохоо мэдэгдэв DNN.mn
Монголын хуульчдын холбооноос гишүүний татвараа төлөөгүй, нэг сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 356 хуульчдын мэргэжлийн үйл а...
6 цагийн дараа
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэлжээ DNN.mn
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Допингийн эсрэг Үндэсний дүрэм”-...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд