Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчлэн тогтоожээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 19

img

26

news-img

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” тушаал, “Оюутан элсүүлэх журам”-ын өөрчлөлттэй холбоотой дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны төлөөллүүдэд мэдээллээ.

Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Жил бүр босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоож өгөхөөр хуульчилсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоосон. Элсэлтийн шалгалтын шалгуур шаардлагад босго онооноос гадна:

  • Багш бэлтгэх хөтөлбөрүүдийн босго онооны хэмжээг нэмэгдүүлсэн
  • БШУ-ны сайдын өнгөрсөн оны “Босго оноо тогтоох тухай” А/97 дугаар тушаалтай хичээл сонголтын хувьд ялгаа бага зарим нэг өөрчлөлт оруулсан. Тухайлбал: Эрхзүй хөтөлбөрт ЭШ-1 Математик ЭШ-2 Нийгэм судлал байсныг хооронд сольсон гэх мэт
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр элсэгчийг “Элсэлтийн шалгалт-1”-д заасан хичээлийн аль нэгийг “Элсэлтийн шалгалт-2”-т заасан хичээлд харгалзах босго оноонд шилжүүлэн тооцож болно.
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр ур чадварын шалгалтын оноог “Элсэлтийн шалгалт-1″-д зааснаас бусад элсэлтийн шалгалтын аль нэг хичээлийн 480 ба түүнээс дээш оноогоор дүйцүүлэн тооцож болох зэргийг журамд зааж өгсөн байна” гэлээ.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 14147 эх амаржжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14 147 эх  амаржиж, 14 244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2 202 буюу ...

img

8 цагийн дараа

Душанбегийн “Их дуулга”-д Монголын 17 жүдоч зодоглоно DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Душанбегийн “Их дуулга”-аар үргэлжилнэ. Олимпийн эрхийн оноо олго...

img

8 цагийн дараа

24 боомт хэвийн ажиллаж байна DNN.mn

Манай улс нийт 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын зургаа, хойд хөрштэй хиллэдэг автозам, төмөр за...

img

7 цагийн дараа

П.Галиндэв: Олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналтыг сонгуульд оруулж ирэх шаардлагатай DNN.mn

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар Шударга сонгууль сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Ардчилсан н...

img

7 цагийн дараа

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ DNN.mn

Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр улирлаас 2022 оны 1 дүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд