Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 20

img

28

news-img

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

Уг нүхэн гарцын ажлын явцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин мэдээллээ. Тэрээр “Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг  үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.

Уг нүхэн гарцын хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээхээр төлөвлөжээ. Ингэснээр авто замын түгжрэл 10.5 хувиар буурах юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өчигдөр 104 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 2125 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1708, гэмт хэргийн шинж...

img

8 цагийн дараа

”Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна DNN.mn

Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсыг Япон улсад сурталчлах “Go Mongolia” үйл ажиллагааг энэ сарын 4,5-ны өдрүүдэд Японы “Хикар...

img

7 цагийн дараа

Ерөнхийлөгч ахмад настны үндэсний төвд ажиллалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад н...

img

7 цагийн дараа

”Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн гуравдугаар сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуу...

img

7 цагийн дараа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчилжээ DNN.mn

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Т”-г өнгөрсөн са...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд