Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 23

img

21

news-img

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.

Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа үлдээд байна.

Иймд өмнөх онд төгссөн болон энэ онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид зөвхөн өөрийн и-мэйл хаягаар eec.mn болон eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийлгээрэй. Ингэхийн тулд дараах материалыг бэлтгэх шаардлагатай.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Өнгөт цээж зураг (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программаас устгах бөгөөд бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулах шаардлагатай болох юм. Хэрэв бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй.
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернэт банкны QPay үйлчилгээ. ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д ирүүлнэ.

Энэ нь

  • Өргөдөл хүсэлт
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт байна.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Амартайван: Халаасны хулгай үйлддэг 1138 хүний 22.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Ама...

img

8 цагийн дараа

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 4, Санчир гариг. Билгийн тооллын 26, Шувуун хошуут одтой, шар луу өдөр. Өдрийн наран 05:29 цагт мандаж...

img

7 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн ай...

img

7 цагийн дараа

Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нээлээ DNN.mn

Баянзүрх дүүргийн Нарантуул захын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг засварлах ажил дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн....

img

8 цагийн өмнө

Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна DNN.mn

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 14 дуудлага бүртгэгджээ. Үүнээс шар өвс 7, хог 4, граш 1, эд хогшил шатсан 2 дуудла...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд