Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

гадаад

БНХАУ-д үерийн улмаас 4 хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 23

img

47

news-img

БНХАУ-ын өмнөд бүсэд их хэмжээний бороо орж, томоохон голууд үерлэсэн байна. “Xinhua” агентлагийн мэдээлснээр Гуандун мужид үерийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ.

Өмнөд бүсийн ихэнх хэсэгт дөрөвдүгээр сард урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээний хур тунадас буусан байна. Орсон борооны хэмжээ сарын дунджаас 2-3 дахин их байсан юм.

Хятадын цаг уур судлаачид тав болон зургаадугаар сард илүү ажиглагддаг аянга цахилгаантай бороо энэ долоо хоногийн турш үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулжээ.

Гуандун мужид албаны хүмүүс 110 мянга гаруй хүнийг үерийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна. Мэргэжилтнүүд мужийн хойд бүсэд орших голын түвшин 100 жилд нэг удаа тохиох хэмжээнд хүрч магадгүйг онцолсон юм.

Тус мужийн нийслэл Гуанжоу, Шаогуан, Хэюань зэрэг хотуудад үерийн хохирол хамгийн их байгаа аж. Үргэлжилсэн борооны улмаас Гуанжоу хотын Байюнь олон улсын нисэх онгоцны буудалд нислэгүүд цуцлагдаж, хойшлогдсон бол өөр гурван хотод сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Албаны хүмүүс Гуандун мужид үерийн улмаас 140.6 сая юанийн (65.3 тэрбум төгрөг) хохирол учирсан гэж тооцоолжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ц.Тамир: Хуурамч мэдээллийн 90 хувь нь фэйсбүүк, твиттерээр таван хувь нь л хэвлэлээр цацагддаг DNN.mn

FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамиртай ярилцлаа. -Бид мэд...

img

8 цагийн дараа

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз ...

img

7 цагийн дараа

С.Амартайван: Халаасны хулгай үйлддэг 1138 хүний 22.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Ама...

img

7 цагийн дараа

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 4, Санчир гариг. Билгийн тооллын 26, Шувуун хошуут одтой, шар луу өдөр. Өдрийн наран 05:29 цагт мандаж...

img

6 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн ай...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд