Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй гоймон худалдаж байжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 25

img

28

news-img

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгалаа.

Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. 2023 онд 79 аж ахуй нэгж 14 улсаас 10212.38 тн, 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэг, бэлэн гоймон импортлогч есөн аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Мөн нэр бүхий найман газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж,  зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн ай...

img

8 цагийн дараа

Гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэ...

img

7 цагийн өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Бугант, Хүдэр сумын нутаг ойн түймрийн аюултай зэрэглэлд байна DNN.mn

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Бугант, Хүдэр сумдын нутгаар ойн түймрийн аюултай, бусад сумдын нутгаар нэн аюултай зэрэглэлд...

img

8 цагийн өмнө

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 15.62 төгрөгөөр чангарав DNN.mn

 Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3376.22 төгрөг болж, өмнөх оны мө...

img

9 цагийн өмнө

Богдхан уулын дархан цаазат газрын 3000 га газарт ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийгдэнэ DNN.mn

Монгол улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд