Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээхээр төлөвлөжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 28

img

636

news-img

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байгаа билээ.

Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.

Таван шарын гармын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар хоёр цаг хаадаг ба оргил үедээ таван цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг таван цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм.

Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбох юм.

Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлнэ. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Жолоочийн 17 төрлийн зөрчилд оноо тооцохгүй ч хуулийн дагуу торгууль, шийтгэл хүлээнэ DNN.mn

Жолоочийн зөрчилд оноо тооцохгүй байх шийдвэр өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Ингэснээр хамгаалах бүс зүүгээгүй, явган зорчигчид зам та...

img

3 цагийн дараа

Сурагчдын шатрын ДАШТ-ээс гурван тамирчин алтан медаль хүртжээ DNn.mn

Перугийн нийслэл Лима хотод шатрын сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) боллоо. Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн тус тэм...

img

3 цагийн дараа

Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ DNN.mn

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чи...

img

2 цагийн дараа

Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлэв DNN.mn

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг байгууллага ...

img

2 цагийн дараа

Цахим “Өдрийн сонин”-ы аппликейшн DNN.mn

Цахим “Өдрийн сонин” аппликэйшн шинэчлэгдэж уншигчид сониноо илүү хялбараар унших боломжтой болсон билээ. Цахим “Ө...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд