Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ 12 нам, 1 эвсэл өгчээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 28

img

37

news-img

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.

  • ХҮН нам /ХҮН/,
  • Монголын Либерал нам /МЛН/
  • Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/
  • Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөв.

Сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө нам, эвслийн удирдлагууд илэрхийллээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг дээрх 6 намын хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. 2024 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд 12 нам, 1 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ өгчээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Он гарсаар 12 иргэн усанд осолджээ DNN.mn

Он гарсаар нийслэлийн гурван дүүрэг, есөн аймгийн мөн тооны суманд нийт 12 усны осол гарч, 12 иргэн осолдсон байна. Эдгээрийн 10 нь ...

img

8 цагийн дараа

Зүй бусаар хоргодсон малын сэг зэмийн 84 хувийг устгажээ DNN.mn

Улсын хэмжээнд нийт 7.4 сая толгой мал хоргодоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар зүй бусаар хоргодсон малын сэг зэмийн 84 хувийг устга...

img

7 цагийн дараа

Үндэсний номын баяр энэ долоо хоногт болно DNN.mn

Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. 35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь...

img

7 цагийн дараа

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж б...

img

7 цагийн дараа

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил үргэлжилж байна DNN.mn

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд