Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ DNN.mn

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2024 оны 4 сарын 30

img

24

news-img

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригт болно. Мэдээж энэ өдөр бүх нийтээрээ амарна байх. Сонгуулийн тухай хуулиндаа ийм зохицуулалттай. Гэвч онцгой, цагдаа, эмнэлэг, ачаа тээвэр, уул уурхай гээд 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой салбарууд “Саналаа өгнө” гээд зогсчихдоггүй. Бас үйлчилгээний газрууд бүгд энгийн өдрүүдтэй адил ажилладаг. Өмнөх сонгуулиудын ирцээс харахад тухайн өдөр ээлжтэй байж таарсан ажилчид саналаа өгч чаддаггүй юм билээ. Өнөөдөр уул уурхай, ачаа тээврийн салбарт гэхэд л нийтдээ 60 гаруй мянган хүн ажиллаж байгаа гэсэн статистик олж харав. Хоёр ээлжтэй байлаа гэхэд тэдний тал нь сонгуулиа өгч чадахгүй гэсэн үг. Зөвхөн энэ салбарт 30 мянган санал гээгдэхээр байна. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 66.16-д “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заажээ. Тэгэхээр ажил олгогчид ирэх зургадугаар сарын 28-нд ээлж нь таарч байгаа ажилчдадаа ямар нэгэн байдлаар чөлөө өгч саналыг нь өгүүлэх хэрэгтэй байна. Үүнийг эртнээс зохион байгуулж, ухаалаг маневр хийж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалцгаая, ажил олгогчид оо!

Монголчууд найман удаагийн УИХ-ын сонгуулийн ард гарсан улс. Гэвч саналын ирц жилээс жилд буурсаар ирлээ. Хамгийн өндөр үзүүлэлттэй жил нь1992 он байв. Ардчилал ялж, шинэ нийгэм байгуулагдсан анхны УИХ-ын сонгууль болохоор сонгогчдын идэвх, оролцоо ч сайн байсан биз. Тэр үед саналын ирц 95 хувьтай байжээ. Тэгвэл 2020 оны сонгуулиар энэ тоо бараг 30 хувиар унасан байгаа юм. Өнөө жил сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн болохоор ирц бүр ч доошилж мэднэ, магадгүй 50 хувьдаа ч хүрэхгүй байх талтайг судлаачид хэлж байна. Саналын ирцийг нэмэгдүүлэх хамгийн том хүч бол эдийн засгийн хөшүүрэг. Өөрөөр хэлбэл, саналаа өгсөн хүмүүсийг урамшуулах кампанит ажил өрнүүлэх ёстой. Үүнийг бизнес эрхлэгчид л хийж чадна. Тэр нь юу вэ гэвэл,томоохон бизнесмэнүүд эх оронч санаачилга гаргаад зөвхөн саналаа өгсөн хүмүүст зориулсан хямдрал, урамшуулал зарлах гэх мэт арга хэмжээ авмаар байна. Жишээлбэл, “Номин”, “И-март”, “Сансар”, “Оргил” гэх мэт хүнсний том дэлгүүрүүд сонгуульд санал өгсөн тэмдэглэгээтэй хүнд арван хувийн урамшуулал өгдөг ч юм уу. Эсвэл үндэсний брэндүүд болон импортын бараа худалдаалдаг эзэд яг сонгуульд зориулсан хямдрал зарлаж яагаад болохгүй гэж. Саналаа өгсөн хүмүүс энэ эрхийг эдлэх боломжтой гээд онцгойлон зарлавал сонгуулийн ирцийг өсгөж чадна даа. Баар, ресторан, караокенууд ч мөн адилхан. Саналаа өгсөн залууст өнөөдөр “2+1” пивоны урамшуулалтай, караокед нэг цаг үнэгүй дуулуулна гэх маягаар хөнгөлөлт, урамшуулалтай менью гаргачихвал их зүгээр. Ер нь 30-аас доош насны залуус руу чиглэсэн иймэрхүү хямдрал, урамшууллыг бизнесийнхэн түлхүү явуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл 2020 оны сонгуулийн ирцийг харахад нийт санал өгсөн хүмүүсийн ердөө арав гаруйхан хувь нь 18-25 насны залуус байна лээ. Олон улсад хүртэл сонгуулийн ирц буурах шалтгааныг сонгогчдын насжилттай холбож тайлбарладаг. Нийгэм залуужих тусам сонгуулийн идэвх суларч, ирц буурдаг байна. Манай улсын нийт хүн амын 40 хувийг залуучууд бүрдүүлдэг. Тэгэхээр энэ насныханд зориулсан эдийн засгийн хөшүүрэг саналын рекордыг эвдэхэд үр дүнтэй байж мэднэ. Монголчуудын хамаг мөнгийг хамдаг өөр нэг салбар бол шүдний эмнэлэг. Орон сууцны булан тохой бүрт нэг шүдний эмнэлэг зоолттой байж байдаг шүү дээ. Тэд ээлжит хямдрал урамшууллаа санал өгсөн үйлчлүүлэгчдэдээ зориулна гэдгээ эртнээс зарлах хэрэгтэй. Шатахуун түгээх станцууд мөн ялгаагүй саналаа өгчихөөд ирсэн жолооч нарт купон бэлэглэдэг ч юм уу. Энэ мэтчилэн бизнесийнхэн дор бүрнээ орон даяар үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлмэгц фэйсбүүк, твиттер, инстаграм гээд сошиалаар давлагаалаарай. Ахан дүүс, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамтрагчид, клубийн гишүүдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа заавал өгөхийг ард түмэндээ уриалцгаая. Сонгуулийн өдөр болмогч санал өгсөн зургаараа гоёж, бусдадаа нөлөөлцгөөе. “Бидний найзууд дунд санал өгөөгүй хүн байхгүй”, “Манай группийнхэн саналаа өглөө. Та ч бас өгөөрэй”, “Ангиараа анхны сонгуульдаа оролцлоо” гэх зэргээр цөмөөрөө хуруун дээрх бэхэн тэмдэглэгээгээрээ гангарч, сошиалд давлагаа үүсгээрэй. Өнөөдөр монголчууд бүгд сошиалд “амьдарч” байгаа. Тэнд нэг нэгийгээ даган дуурайх маш их нөлөөллийн хүч оршдог болохоор хэдүүлээ эртнээс сонгуульд саналаа өгөхийг уриалж байх хэрэгтэй байна. Дараа нь сонгуулийн үр дүнг ам булаалдан ярьцгааж, сошиалаар гонгинохгүйн тулд заавал саналаа өгдөг болъё.

Өөрсдийнхөө саналаар байгуулсан төр засгийг гаргаж ирэхийн тулд сонгуулийн ирцийг өндөр болгомоор байна. Энэ жил сонгуулийн ирцийг 90 хувьд хүргэе гэвэл зайлшгүй эдийн засгийн хөшүүрэг чухал гэдгийг дахин хэлье. Үүнийг төр засгаас явуулах боломжгүй. Явууллаа гэхэд “Эрх баригчид санал худалдаж авсан” гээд сөрөг хүчний намууд бөөн холион бантан болгоно. Төрийн зүгээс хийж чадах ганц ажил нь сонгуулийн шинэ системийг олон нийтэд таниулсан ухуулга сурталчилгааг эртнээс зохион байгуулж байх явдал юм. Өнөө жил сонгууль томсгосон тойргоор явагдана. Сонгогчид будилж, төөрөх нь гарцаагүй. Өмнөх сонгуульд гурван хүний нэр дугуйлах гэж л сүйд болдог байсан сонгогчид энэ удаа 20-30 нэр дэвшигчдээс арав хүртэлх мандатын тоог гүйцээж дугуйлна гээд бод доо. Энэ хэрээр санал өгөх хугацаа уртасч, ирцэд нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр бүгдээрээ санал өгөхөөсөө өмнө манай тойрог хэдэн мандаттай юм, аль, аль намаас хэн хэн, ямар ямар бодлогоор өрсөлдөж байгааг урьдаар судалж, мэдсэн байх ёстой шүү. Үүнийхээ дараа саналын хуудасны заавартай сайтар танилцчихвал сонголтоо хийхэд түүртэх юмгүй дээ.

Сонгуулийн шинэ тогтолцоо ойлгомжгүй юм гээд санал өгөхөөс татгалзаж огт болохгүй. Аль ч намд саналаа өгч болно. Тэр бол сонгогчийн итгэл үнэмшил, сонголтын асуудал. Хамгийн гол нь сонгуульд ард түмний өөрсдийнх нь санал бүрэн тусч байх ёстой. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр засаг төрийнхөө үйл ажиллагаанд оролцдог байх хэрэгтэй. Ирээдүй хойчийнхоо төлөө сэтгэл зовниж, хуруугаа хөдөлгөж, төрийн төлөө боож үхэхээс наагуур байгаа “оготно” бидний хамгийн анхны бас энгийн хөдөлгөөн бол саналаа өгөх юм. Тийм болохоор заавал саналаа өгцгөөе, монголчууд аа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монголд дартсын олон улсын фестиваль болно DNN.mn

Монголын сонгодог дартсын холбооноос ирэх сарын 6-9-нд “Дартсын зуны фестиваль” цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг фес...

img

5 минутын өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Дорнод аймгийн Матад суманд хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар 15-нд 14:49 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжэ...

img

40 минутын өмнө

“Халз тулаан” болно DNN.mn

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон Бүгд найрамдах намын өрсөлдөгч Дональд Трамп нарын сонгуулийн өмнөх анхны телевизийн “ха...

img

1 цагийн өмнө

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай. Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн ...

img

2 цагийн өмнө

Шинэ хиймэл оюун ухаан DNN.mn

“Google” компани Калифорнид жил бүр зохион байгуулдаг хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр өөрсдийн шинэ “бүтээл”-ийг з...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Саналаа өгвөл пиво өгөх юмуу. Архи илүү дээр биш үү.

trend

Ард

Тэнэгтэхэд хязгаар үгүй ажээ. Юм болгон дээр өгнө тараана гэж юу байдын.

Онцлох нийтлэлүүд