Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Б.Маралгуа: Анх удаа багаараа Ази тивийн тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэндээ баяртай байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 01

img

246

news-img

МУИС-ийн Аэробик гимнастик болон Чирлидингийн шигшээ багийн тамирчин, сэтгүүлзүйн III курсийн оюутан Б.Маралгуатай ярилцлаа.

Бангкок хотноо болсон Ази тивийн цомын тэмцээнээс багаараа аваргын алтан медаль хүртсэн юм. 


-Саяхан Банкок хотод болсон тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Тэмцээнийхээ талаар ярихгүй юу?

-Тайланд улсын Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Ази тивийн цомын “3rd SISB Aerobic Gymnastics Open 2024 Bangkok, (THA)” тэмцээн боллоо. Тус тэмцээнд найман улсын 300 гаруй тамирчин оролцсон  юм. Энэхүү тэмцээнд амжилттай оролцож 18+ насны ангилалд алтан медаль хүртлээ.

Манай МУИС-ийн баг анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон олон улсын тэмцээн байсан. Тиймээс маш үнэ цэнтэй дурсамжтай тэмцээн байлаа.

– Энэ спортоор хичээллээд хэр удаж байгаа вэ?

-2022 оны хавар биеийн тамирын хичээлээ Түмэнтөгс багшийн хичээлийг үзээд шалгаруулалтаар cheer leading тэнцсэн. Ер нь энэ спортоор хичээллээд гурван жил болж байгаа.

– Тэмцээнд орохынхоо өмнө юу хийдэг вэ. Сонирхолтой зуршил байдаг уу?

-Тэмцээний өмнө нь булчин сулруулахгүй гээд усанд ордоггүй. Багаараа бэлтгэлийн төгсгөлд тойрч хэвтэж байгаад ая тавиад гүйцэтгэлээ сайн хийж байна гэж дотроо төсөөлцгөөдөг.

– Тэмцээний бэлтгэл хийх явцад дурсамжтай зүйл их байдаг байх?

-Бид чухал тэмцээнд бэлдэхдээ оюутны дотуур байранд долоо хоног байрладаг. Тэр нь илүү дурсамжтай санагддаг. Хамт байрласнаар бэлтгэлийн цаг их гардаг. Мөн бие биеэ илүү ойлгодог.  Яг л нэг хүн шиг болж чаддаг.  Тэмцээний гүйцэтгэл сайжирч илүү өндөр үр дүн гаргадаг.

– Хамгийн гоё мэдрэмж өгч байсан тэмцээн нь юу байв?

-Гадаад руу явж оролцож байгаа анхны тэмцээн болохоор илүү хичээл зүтгэл гаргаж, маш их догдолж сандарч бэлдсэн. Мөн хамгийн ач холбогдол өгсөн болохоор сэтгэлд үлдсэн нь сая Тайландад болсон тэмцээн.

-Анхны гимнастикийн тэмцээндээ орж байх үе хэр байсан бэ?

-Анхны гимнастикийн тэмцээн бол аерэбеки стапын тэмцээн байсан. Хоёрдугаар курст байхдаа орж байсан юм. Мэргэжлийн баг хамт олонтой оролцож байсан болохоор алдчих вий гээд их хэцүү мэдрэмж төрж байсан л даа. Гэхдээ тэр үед спорт гэдэг чинь тэвчээртэй байх, тууштай байх, шантрахгүй байх гэдгийг ойлгосон.

-Энэ спортын давуу тал болон хэцүүг юу гэж хардаг вэ?

-Давуу тал маш их бий. Энэ спортоор хичээллэснээс хойш надад ажиглагдсан зүйл нь сэтгэлийн хаттай болсон. Бие бялдрын хөгжил сайжирч, сахилга баттай болсон. Ер нь товлосон зүйлээс хоцорчих гээд байсан бол одоо яг цагтаа ирж байгаа. Яагаад гэвэл багаар ажиллаж байх үед бусдыгаа бодох хэрэгтэй, хүлээлгэхгүй байх хэрэгтэй. Ирсэн л бол цагийг үр дүнтэй ашигладаг байх ёстой гэх мэт зүйлсэд суралцсан. Хэцүү нь гэвэл сайн хийж чадахгүй байхдаа шантраад хаячихмаар санагддаг. Бас хичээлийнхээ хажуугаар бэлтгэлдээ явахад хичээлээ хийх, найзуудтайгаа уулзах, гэр бүлтэйгээ байх цаг хугацаа маш хомс болсон. Гэхдээ тэглээ гээд шантарч нураагүй тиймдээ ч энэ спортод дурлаад явж байна.

– Гадаадаас ирээд л шууд Монгол улсынхаа тэмцээнээс алтан медаль авлаа. Ямар мэдрэмж төрж байна?

-Тайланд руу явахаас өмнө Оюутны юниверсатад бэлдэхэд хугацаа нь богинохон байсан. Тэгээд багаараа ярилцаад тэнд тэмцээнд орохынхоо хажуугаар монголд болох Монголын оюутны спортын дөрөвдүгээр наадмын Чирлидинг буюу Хөгжөөн дэмжигч бүжгийн спортын төрлийн тэмцээндээ бэлдэнэ гэж байсан ч бодсоноор сайн бэлдээгүй. Гэхдээ ирээд хоёр, гурван хоногт бүх хичээл зүтгэлээ шавхаад оролцсон болохоор их сандарч байсан.

Түүний дараа алтан медаль авах мэдрэмж маш сайхан байсан.

No description available.

-Багийнхан болон багшдаа хандаж хэлэх үг байдаг уу?

-Мэдээж байлгүй яахав. Хамт оюутан насны үнэтэй дурсамжууд бүтээлцэж яваа найзууд болон багшдаа баярлаж талархаж явдгаа хэлмээр байна.

 

 

П.ТЭРГЭЛСАРАН

Э.АНХЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зургадугаар сарын 2-ноос өмнө хугацаа хэтэрсэн зээлээ төлбөл зээлийн ангилал сайжирна DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь б...

img

5 цагийн дараа

Энэ сарын 22-25-нд говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 22-25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нут...

img

4 цагийн дараа

АТГ: Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг ...

img

4 цагийн дараа

Л.Анхзаяа Монголын жүдочдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын...

img

3 цагийн дараа

Барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүр унаж, найман вагон осолджээ DNN.mn

Дархан-Уул аймгийн Орхон өртөөнд галт тэрэг осолджээ. Тодруулбал, өнөөдөр Орхон өртөөнд барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүр ун...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд