Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

2024 оны эхний улиралд 6600 хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 30

img

16

news-img

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, хөрөнгө, үйлдвэрлэл, ажиллагчдын тоо, цалин, үйл ажиллагааны чиглэл зэрэг үндсэн үзүүлэлтийг багтаасан өгөгдлийн санг Статистикийн бизнес регистр (СБР)-ийн сан гэдэг.

Тус санд бүртгэлтэй хуулийн этгээдийг авч үзэхэд:

  • 191.4 мянга буюу 79.5 хувь нь компани,
  • 31.7мянга буюу 13.2 хувь нь төрийн бус байгууллага,
  • 5.4 мянга буюу 2.2 хувь нь нөхөрлөл,
  • 5.0 мянга буюу 2.1 хувь нь төсвийн байгууллага,
  • 4. 9 мянга буюу 2.0 хувь нь хоршоо,

Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 180.0 мянга буюу 74.7хувь нь Улаанбаатар хотод байрладаг.

Хуулийн этгээдийг бүсээр авч үзвэл:

  • Төвийн бүсэд 21600,
  • Хангайн бүсэд 18000,
  • Баруун бүсэд 13800,
  • Зүүн бүсэд 7400,

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 4.3-5.4 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.5 мянга байна.

Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний улирлын байдлаар бүртгэлтэй 240.8 мянган хуулийн этгээдийн 40.6 хувь нь үйл ажиллагаа явуулж, 59.4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байх юм.

Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 95.4 мянга буюу 66.7 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон. Харин үлдсэн 33.3 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй байна. Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 84.9 хувь,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 7.2 хувь,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 5.1 хувь,
  • 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.8 хувь,

Энэ санд 2024 оны эхний улирлын байдлаар 240.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас 6600 нь 1 дүгээр улиралд шинээр нэмэгджээ.

Статистик үр дүнг олж авахын тулд өгөгдлийг цуглуулдаг. Дараа нь дүрсэлж судалж үздэг, дүн шинжилгээ, харьцуулалт хийх, өөрчлөлтийг бий болгох зорилготой гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.

Манай улсын хувьд статистикийг нийгэм, эдийн засгийн юмс үзэгдлийн тоон илрэлийг чанартай нь холбон тэдгээрийн хөгжлийн зүй тогтлыг тодорхой орон зай, цаг хугацаанд судлахад ашиглах болжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

“Апу Дэйри” ХХК НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА 2024 оны 05 сарын 20 өдөр 1.Тендерийн ерөнхий мэдээлэл. Тендерийн нэр: “Апу Дэ...

img

7 цагийн дараа

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 21, Ангараг гариг. Билгийн тооллын 13, Салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 05:06 цагт ...

img

7 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг,...

img

7 цагийн дараа

АН: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа DNN.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа....

img

7 цагийн дараа

ТОЙМ: “Дүрэм зөрчиж Израилийн тамирчинг мөргөсөн нь монголчуудын нийтлэг араншингуудын илрэл л дээ” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын гавьяат ба...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд