Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 02

img

1

news-img

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр  танилцууллаа.

Аж ахуйн нэгжүүд одоогоор 6,2 сая мод тарьж, 6,6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, жилд 17 сая тарьц үржүүлэн бойжуулах мод үржүүлгийн газар байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор бусдыгаа тэргүүлж байна.

Аж ахуйн нэгжүүдээс:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сая,
  • “Өсөх зоос” ХХК 1,5 сая,
  • “Оюу Толгой” ХХК 928 мянга,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын  нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл үе шаттай хийх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төсөв хөрөнгө, үр, тарьц, суулгац, хүний нөөц зэргээ бүрдүүлэн, техник, технологи нэвтрүүлж байна.

21 аж ахуйн нэгжийн 16 нь байгаль орчны мэргэжилтэй 167 хүн ажиллуулж байгаа нь нэг нэгжид дунджаар 10 хүн оногдож байна гэсэн үг юм.

Ажлаа оновчтой төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайн туршлага нэвтрүүлэх, мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн зөвлөхтэй болгох зэрэг ажлаа улам эрчимжүүлнэ.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс аймаг, орон нутагт  ажиллаж эхлэх юм.   

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР ТОХИОНО

Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл өглөө.

Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учир энэ сарыг дуустал тодорхой хуваарь гарган ажиллахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.

21 аймаг 05 дугаар сарын 03-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм. Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах  бэлтгэлдээ ороод байна.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ байршилд, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.

Үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо жилээс жилд өсөж байна

  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлээд байна. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өсжээ.

Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн. Энэ нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ.  Салбарын хэмжээнд 2023 онд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр:

  • 4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
  • 8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
  • Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,
  • 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,
  • 3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
  • 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
  • Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нууруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын усны түвши...

img

8 цагийн дараа

Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдоно DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдана. Энэ удаад сонгогчид 126 нэр дэв...

img

8 цагийн дараа

А.Мөнхболд: Сурталчилгаандаа 1.3 тэрбумыг зараад УИХ-ын гишүүн болчихоод тэд цалингаараа амьдрахгүй. Хулгай хийнэ, эсвэл кнопчин болно DNN.mn

Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдтой ярилцлаа. -Таны “Би УИХ-д нэр дэвшихгүй. Надад сурталчилгаанд өгөх 1.3 тэрбум ба...

img

8 цагийн дараа

Г.Оюунбаяр: Оч компьютер цор ганц эх хувиараа хадгалагдаад 40 жил болж байна DNN.mn

Мэдээллийн технологийн анхдагч, компьютерийн монгол инженерүүдийн нэг, “Ондоо” ХХК-ийн судлаач Г.Оюунбаяртай ярилцлаа. -Та тухайн үе...

img

7 цагийн дараа

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 17, Сугар гариг. Билгийн тооллын 9, Бага морь одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 05:11 цагт ман...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд