мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт халдварын өндөр идэвхжлийн үе 4-6 сар байна DNN.mn
Админ
2024 оны 5 сарын 05
15
Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчнөөс Монгол Улсад гурван төрлийн өвчнийг шинжлэн судалж, эмчилж байна.
Түгээмэл тархалттай байгаа нь ойн улаан хачиг бөгөөд энэ нь хүн болоод амьтны толгой, нимгэн арьс болох чихний ар хэсэг, суга, цавь, хүйс, тахим орчимд хазаж цус сорсноор халдвар дамжуулдаг аж. Ой мод, өвс ургамал ихтэй газраар явах, ноос, ноолуур самнах үед ихэвчлэн энэ төрлийн халдвараар өвчлөх эрсдэлтэй.
Улаан хачигт халдварын голомт нь Монгол орны найман аймагт бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан, Хөвсгөл, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн ойн сан бүхий хойд хэсгээр өргөн тархалттай байна.
Хачигт халдварын голомтод газраар явахдаа цайвар өнгийн битүү хувцас өмсөх, 2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгах, хачигт халдварын эсрэг вакцин хийлгэх, ноос ноолуур гэртээ хадгалахгүй байх шаардлагатайг анхааруулж байна.
ҮСХ: Өрхийн сарын орлого 2.4 сая боллоо DNN.mn
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг бо...
хэдхэн секундын дараа
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ DNN.mn
Барилга Хот Байгуулалтын Яамнаас мэдээлснээр “Шинэ Хархорум” хотын инженер геологийн нарийвчилсан судалгаа, М1:2000 масштабтай байр ...
1 цагийн өмнө
Монгол инженерүүдийн зохион бүтээсэн микро компьютер “Оч” 40 нас хүрчээ DNN.mn
Монгол инженерүүдийн зохион бүтээсэн микро компьютер “Оч” 40 нас хүрлээ. Монгол Улсад анх удаа “Оч” нэртэй м...
2 цагийн өмнө
“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
2 цагийн өмнө
Дотоодын нийт бүтээгдэхүүн 16.5 их наяд төгрөг болов DNN.mn
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болж,...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд