Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 08

img

14

news-img

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн тус байгууллагаас зөвлөх үйлчилгээг авахаар талууд санал солилцсон юм.

Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь тус салбарын цэвэрлэх байгууламжийн технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжийн технологи схем, ажлын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллана гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...

img

4 цагийн өмнө

Маргааш нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Маргааш нийслэлийн гурван дүүрэг, нэг аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана. Тодруулбал, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...

img

4 цагийн өмнө

Бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэ...

img

5 цагийн өмнө

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ  сарын 21-нд Монгол-Алтай,...

img

5 цагийн өмнө

Хаврын тариалалтад 54.1 мянган тонн буудайн үр бэлэн болжээ DNN.mn

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах үеэр ХАА-н салбарын зарим тоон мэдээл...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд