Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 09

img

19

news-img

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 грудус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх 10 хоногт нутгийн хойд хэсгээр ахиу тунадас орно DNN.mn

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас тавдугаар сарын 20-29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуу...

img

8 цагийн дараа

“Улаанбаатар марафон-2024”-ийн бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд тавдугаар сарын 19-ний байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ. Марафонд оролцогч...

img

8 цагийн дараа

Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ DNN.mn

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс тавдугаар сарын 13-19-нд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгажээ...

img

7 цагийн дараа

Энэ жил 11.294 ээж Алдарт эхийн одон хүртжээ DNN.mn

Энэ жил 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар нэмэгдсэн байна. Мөн одонгоо гардаж ба...

img

7 цагийн дараа

10 орчим талбай шатжээ DNN.mn

Төв аймаг, Батсүмбэр сум Үдлэг багийн “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд