Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

гадаад

Трампын байдал эвгүйтэж эхлэв DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 09

img

78

news-img

Бүгд найрамдах намаас дахин нэр дэвшиж буй АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно киноны од Сторми Даниэлст хууль бусаар мөнгө төлсөн хэрэгт буруутгаж буй шүүх хурал үргэлжилж байна.Шүүх хурлын үеэр шүүгч Хуан Мерчан Трампыг олон нийтэд зарлахыг хориглосон заалтыг зөрчсөнийх нь төлөө есөн мянган ам.доллараар торгож, шүүхийн шаардлагыг биелүүлэхгүй бол түүнд шоронд хорих ял оноож болзошгүйг анхааруулсан байна. Шүүх Трампыг гэрч, тангарагтны шүүгчид, шүүхийн ажилтнууд болон тэдний төрөл төрөгсөд рүү олон нийтийн сүлжээгээр халдлага хийхийг хориглосон зарлигийг зөрчсөн гэж ийнхүү торгожээ. Түүний тараасан есөн мэдээлэл тус бүрд мянган долларын торгууль ногдуулж, экс ерөнхийлөгчид өөрийн нийгмийн сүлжээн дэх Truth Social-аас долоон “доромжлолын шинжтэй бичлэг” болон сонгуулийн сурталчилгааны вэбсайтаас хоёр мессежийг устгахыг тушаасан байна.

Шүүгч Хуан Мерчан “Шүүх хууль ёсны захирамжаа санаатайгаар зөрчихийг цаашид үл тэвчихийг шүүгдэгчид анхааруулж байна. Хэрэв шаардлагатай болсон нөхцөлд шүүх түүнд хорих ял оногдуулна” гэж мэдэгджээ. Харин Доналд Трамп “Энэ хориг нь миний үг хэлэх эрх чөлөөтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь хасч байна” гэж мэдэгдэв.

Шүүх хурал Трамп, Даниэлз нарын хэлэлцээрийг зохион байгуулахад тусалсан өмгөөлөгч Кейт Дэвидсоны мэдүүлгийг авч хэлэлцэн прокурорууд Трампыг 34 баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан байна. Тэдний үзэж байгаагаар порно кино од Сторми Даниэлсийн төлбөрийг нуун дарагдуулж, тухайн үедээ анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан улстөрч, бизнесмэнтэй бэлгийн харьцаанд орсон тухайгаа ил болгохгүй байхын тулд санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж Трампыг буруутгаж байна. Харин Трамп ямар ч хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Даниэлстэй бэлгийн харьцаанд орсон гэдгээ ч үгүйсгэсэн байна.

Шүүх хуралдааны явцад 2016 оны 10 дугаар сард “Access Hollywood” телевизийн мэдээ, ялангуяа зугаа цэнгэлийн нэвтрүүлгийн хөтлөгчтэй Трампын ярилцсан бичлэг олон нийтэд ил болсноос хойш уг хэлэлцээр идэвхтэй өрнөж байсан нь тодорхой болжээ. Трамп “Access Hollywood” телевизийн хөтлөгчид эмэгтэйчүүдийн эмзэг хэсгээс атгаад авдаг тухайгаа онгирч, “Та од болсон бол энэ бүхэн танд зөвшөөрөгддөг. Та хүссэн бүхнээ хийж чадна. Тэднийг бариад ав… Хүссэн бүхнээ хий” гэж хэлж байжээ. Прокурорууд Трамп Дэниэлсийн түүхийг ил гаргахгүй байхыг эрмэлзэж байсан учир нь дуулиан шуугиантай бичлэг олон нийтэд дэлгэгдэн түүний сонгогдох боломжийг ноцтойгоор сүйтгэж болзошгүй гэж үзсэн” гэж мэдэгдэв. Энэ тохиолдолд бид сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон тухай ярьж байна гэж прокурор мэдэгджээ.

Мөн шүүх хурлын үеэр Трампын өмгөөлөгч асан Дэвидсон “порно од” Даниэлстэй анх 2011 онд танилцсан бөгөөд 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Трамптай холбоотой сексийн талаар чимээгүй байх төлбөрийн нөхцлийн талаар ярилцаж эхэлсэн гэж хэлжээ. Дэвидсон “Na­tional Enquirer” сэтгүүлийн редактор Ховардаас өгсөн зөвлөгөөний дагуу Сторми Даниэлсийн ашиг сонирхлыг төлөөлж эхэлсэн гээд “насанд хүрэгчдийн киноны” жүжигчинтэй Трамптай харилцаатай байсан түүхийн онцгой эрхийг худалдаж авах талаар хэсэг хугацаанд ярилцаж байсан боловч хэлэлцээр хийгдээгүй гэж мэдэгдсэн байна. Редактор болон Даниэлсийн хоорондох зуучлагч нь Жина Родригес хэмээх эмэгтэй байсан бөгөөд тэрээр уг ажлаа Дэвидсонд шилжүүлэхдээ түүнд “Амьдралд тохиолдох хамгийн хялбар гэрээ байх болно” гэж амлаж байжээ.

Прокурорууд Дэвидсоны Трампын хувийн өмгөөлөгч Майкл Коэнд илгээсэн цахим шууданг мөн шүүхэд үзүүлсэн байна. Үүнд тэрээр “гүйлгээний дүн 130 мянган доллар” гэж бичсэн байжээ. Талуудын хооронд байгуулсан албан ёсны гэрээний текстийг цахим шууданд хавсаргасан байсан бөгөөд шүүх хурлын үеэр Дэвидсон Коэнийг амласан мөнгөө тийм ч амар төлөөгүй бөгөөд тэр бүр гэрээнээс гарна гэж сүрдүүлж байсан, гэсэн ч 2016 оны 10 дугаар сард мөнгийг шилжүүлсэн гээд тангарагтны шүүгчдэд үүнийг нотлох төлбөрийн баримт бичгийг үзүүлжээ. Шүүхэд ил болсон баримт бичгүүдээс харахад Дэвидсон нь Трамптай бэлгийн харьцаатай гэж мэдэгдсэн өөр нэгэн эмэгтэй болох Playboy-ийн загвар өмсөгч Карен МакДугалын төлбөрийг зохицуулах ажилд мөн оролцож байжээ. Тэрээр энэхүү түүхийн онцгой эрхийг “National Enquirer” шар хэвлэлд худалдахаар тохиролцсон бөгөөд энэ түүхийг нийтлэхгүйн тулд хэвлэлийн редактор уг эрхийг худалдан авч Трампын нэр хүндэд сэв суулгахаас сэргийлж чадсан юм байна. Шүүх хурлын үеэр National Enquirer сэтгүүлийн нийтлэгч Дэвид Пекер мөн гэрчийн мэдүүлэг өгчээ. Тэрээр 2016 оны сонгуулийн үеэр Дэниэлс, МакДугал нарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хохироох түүхийг “чимээгүй болгоно” гэж Трамп, Коэн нартай тохиролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн өнгөрсөн пүрэв гаригт тангарагтны шүүгчид тухайн үеийн өөрийн өмгөөлөгч болон хувийн туслахтайгаа Дональд Трамп “Плэйбой”-ын загвар өмсөгч бүсгүйг яаж дуугүй байлгахыг хэрхэн худалдаж авах тухай ярилцаж буй бичлэгийг сонсож эхлэхэд Трамп ширээний ард бөгтийж, харин тангарагтны шүүгчид сэтгэл хөдөлсөн байдалтай харагдаж байв. Хэдийгээр энэ бичлэг олон жилийн өмнөх явдал байсан ч Манхэттэн дэх эрүүгийн хэргийн тангарагтны шүүхийн гишүүдэд үзүүлсэн Трампыг буруутгах хамгийн гайхалтай нотлох баримт болж магадгүй болов. Мөн энэхүү шүүхэд насанд хүрэгчдийн кино жүжигчин Дэниэлс 2006 оноос Трамптай бэлгийн харьцаанд орсон, Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн намайг дуугүй байлгахын тулд 130 мянган ам.доллар төлсөн гэж мэдүүлэв. Тэрээр Луизиана мужид амьдардаг байсан бөгөөд малын эмч болохыг хүсч байсан ч дараа нь “өдөрт найман цаг бууц цэвэрлэхээс илүү орлого олох боломжтой” бүжигчнээр ажиллаж эхэлсэн гэж хэлэв. Даниэлс 21 настайгаасаа нүцгэн жүжиглэж эхэлсэн бөгөөд дараа нь насанд хүрэгчдийн киноны салбарт ажиллаж, шилдэг дэлгэцийн бүтээлийн шагнал авсан байна. Дэниэлс 2006 онд гольфын тэмцээн дээр Трамптай танилцсан, дараа нь түүнтэй уулздаг болж бэлгийн харьцаанд ордог болсон гэжээ. Экс ерөнхийлөгч Дэниэлсээс Трампын сексийн талаар “маш товч” хариулахыг хүсэхэд тэрээр хэтэрхий дэлгэрэнгүй ярьж эхэлсэн тул Трампын өмгөөлөгчид эсэргүүцэж, шүүгч Хуан Мерчан тэдний хүсэлтийг хүлээн авав. Даниэлсийн мэдүүлгийг тангарагтны шүүгчид маш анхааралтай сонсож байсныг сэтгүүлчид онцлов. Даниэлстэй ямар ч холбоо, харилцаа байхгүй гэж мэдэгдэж байсан Трамп шүүх хуралдааны өглөөний завсарлагааны үеэр сэтгүүлчдийн асуултад огт хариулт өгөлгүй өнгөрсөн байна.

Шүүх хурал дээр болсон энэ бүх үйл явдлаас 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шөнийн гурван цагийн орчимд Трампын ялалтыг дэлхий нийтээр мэдэж эхлэхэд Дэвидсон шар сонины найздаа “Бид юу хийчихэв?” гэж бичсэн мессежийг BBC-ийн сэтгүүлч Кайла Эпштейн онцолжээ. Харин судлаачид шинэ гэрч Манхэттэны шүүх хуралд мэдүүлэг өгөх болгонд Дональд Трампыг дэмжигчдийн тоо эрс цөөрч байгааг онцолсон байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НӨАТ-ын сугалааны азтанг лхагва гаригт тодруулна DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 2024 оны тавдугаар сарын 22-ны лхагва гаригийн 13:00 цагт Ebarimt аппликэйшн болон Боловсрол ...

img

8 цагийн дараа

Үндэсний номын баяр үргэлжилж байна DNN.mn

“Илүү их уншъя” уриатай зохион байгуулагдаж буй 35 дахь удаагийн Үндэсний номын баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Номын баярыг ...

img

7 цагийн дараа

Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна DNN.mn

Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна. Үүний дараагаар тав хоногийн дотор нэр дэвшүүлэх хүсэлтээ С...

img

7 цагийн дараа

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын даг...

img

7 цагийн дараа

АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо DNN.mn

Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо эхэллээ. Тэмцээнд 104 орны 630 гаруй жүдоч ур чадвар...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд