Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Улсын физикийн 35 дугаар олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 09

img

6

news-img

Өнөөдөр Улсын физикийн олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 сурагч Мөрөн хотод цуглаад байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм.

Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөж байна.

Азийн физикийн олимпиадаас Улсын физикийн олимпиад хүртэлх нэг жилийн хугацаанд Монголын физикийн багш нарын анхдугаар сургалт-зөвлөгөөн, физикийн багш нарын шилдэг мэргэжлийн бүлэг шалгаруулах уралдаан, нийслэл, аймаг орон нутгийн багш, сурагчдыг хөгжүүлэх төлөвлөгөөт сургалт-үйл ажиллагаа зохион байгуулагдсан.
Мөн Азийн физикийн олимпиадад ашигласан физикийн хичээлийн туршилтын 240 багц багажийг 240 сургуульд, МУБИС-ийн “МОНОЦҮКҮРИ ТӨВ”-д үйлдвэрлэсэн 300 багц багажийг 45 сургуульд тус тус олгоод байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгаснаар 2030 он гэхэд уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбарт 30,000 инженер шаардлагатай. Тиймээс физикийн хичээлийг шимтэн суралцагч, физикийн шинжлэх ухааныг бахдан бишрэгч хүүхэд залуучууд, багш, эрдэмтэн та бүхний хийж гүйцэтгэх ажил, үүрэг оролцоо чухал гэж БШУЯ-наас мэдээллээ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ жил 11.294 ээж Алдарт эхийн одон хүртжээ DNN.mn

Энэ жил 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар нэмэгдсэн байна. Мөн одонгоо гардаж ба...

img

8 цагийн дараа

10 орчим талбай шатжээ DNN.mn

Төв аймаг, Батсүмбэр сум Үдлэг багийн “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т ...

img

7 цагийн дараа

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ DNN.mn

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа ...

img

7 цагийн дараа

Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.13-аас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд) 36.349 хэрэгт мөрдөн шалгах ажиллага...

img

7 цагийн дараа

О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий DNN.mn

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд