мэдээ
“Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа болж байна

2015 оны 10 сарын 29

53
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр болж байгаа бөгөөд ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа юм. Уг худалдааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал – 376” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож, 10-70 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулж байна.
Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 376 жилийн ойн баярын мэнд хүргээд нийслэлийн өдрөөр иргэддээ зориулж Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулдаг болсон нь цагаа олсон зөв арга хэмжээ гэдгийг онцолж, уг худалдаанд иргэдийг өргөнөөр оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км...
1 цагийн дараа
Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн 54.2 хувь нь 4-6 сард тохиолдсон байна
Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдсон ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 сард, 54.2 хувь нь 4-6 саруудад гар...
22 минутын дараа
Улсын химийн XXXIV олимпиад эхэллээ
Улсын химийн XXXIV олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 44 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 45 сурагч, багшийн төрө...
2 минутын өмнө
1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авах санал асуулга дуусахад 1 хоног үлдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна. E-...
38 минутын өмнө
Суудлын автомашины импорт 2.7 хувиар өсчээ
Гаалийн ерөнхий газраас суудлын автомашины импорт ба нүүрсний экспортын мэдээг танилцууллаа. Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд