мэдээ
Улсын химийн XXXIV олимпиад эхэллээ

Админ
2025 оны 4 сарын 08

39

Улсын химийн XXXIV олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 44 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 45 сурагч, багшийн төрөлд 42, нийт 131 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулж байна.
Энэ удаагийн олимпиадын онцлог нь анх удаа бүх ангилалд олон улсын жишгийн дагуу арбитрэшний үйл ажиллагааг зохион байгуулж, цахим технологийн хэрэглэгдэхүүн хэрэглэж байгаа нь цаг хугацаа хэмнэж сурагчдын дундах шударга өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ үнэлгээний системийг илүү алдаагүй болгож байна.
Олимпиадын хөтөлбөрийг цахим орчинд байршуулж, цааснаас татгалзаж байгаа нь өсвөр насныханд ой, модоо хайрлан хамгаалах сэдлийг өгч байгаа юм.
Дараагийн том онцлог бол шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу 8-12% алтан медаль, 18-22% мөнгөн медаль, 28-32% хүрэл медаль тус тус эзлэх юм. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөн ихэсгэх, бүс нутгийн химийн шинжлэх ухааны сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог ихэсгэх зорилготой юм. Цаашлаад эх орны түүхий эдээс дэвшилтэд технологид хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх химийн үйлдвэрийн дотоод чадвартай боловсон хүчнийг бэлтгэх бодлоготой юм.
Ийнхүү Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй улсын химийн олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна.
Олимпиадыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мобинет, химийн зөвлөх багш асан Б.Роломжавын гэр бүл, шавь нар ивээн тэтгэж оролцож байгаа бол цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК боловсруулсан байна.





Баруун аймгуудын нутгаар бороо, цас орно
Дөрөвдүгээр сарын 19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2025 оны дөрөвдүгээр сарын ...
8 цагийн дараа
Европын олимпиадаас монгол охид гурван хүрэл медаль хүртлээ
Бүгд найрамдах Косово улсын нийслэл Приштина хотод Европын охидын математикийн 14 дүгээр олимпиад болж өндөрлөлөө. Энэ удаагийн оли...
7 цагийн дараа
Алтны үнэ 3324.50 ам.долларт хүрэв
Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан а...
7 цагийн дараа
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа
Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метр хэмжээтэй хүчилтөрөгчийн агуулах барьж, а...
6 цагийн дараа
DIVISION-1 FINAL FOUR эхлэхэд хэдхэн хоног үлдлээ
Монголын бүх их дээд сургуулиудаас бүхий л ур чадвараараа илүү байж шалгарсан 4 багийн ГАЛЗУУ ГАНЦ тоглолт 2025.04.28-нд М БАНК АРЕН...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд