мэдээ
Алтны үнэ 3324.50 ам.долларт хүрэв

Админ
2025 оны 4 сарын 17

18

Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, алтны үнэ лхагва гарагт 3.3 хувиар өсөж, 3324.50 ам.долларт хүрсэн байна. “Ам.долларын ханш суларч, татвар тарифын нэмэгдлээс үүдэн тодорхойгүй байдал үүсэж, хямралаас болгоомжлох хандлага нэмэгдэж байгаа нь алтны үнэ өсөхөд нөлөөллөө” гэж FXTM фирмийн ахлах шинжээч Лукман Отунуга ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт чухал гэгдэх бүх ашигт малтмалын импортын татварыг судлах үүрэг өгсөн нь худалдааны түншүүдтэйгээ үүсгэсэн маргааныг дахин хурцатгахаас гадна Хятадад дарамт үзүүлж магадгүй байна.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд үүсээд буй хурцадмал байдал нь санхүүгийн зах зээл дэх нөхцөл байдлыг өөрчилж, хөрөнгө оруулагчдыг алт гэх мэт эрсдэл багатай активуудыг худалдан авахад нөлөөлөх болжээ. Тарифын маргаан, бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт, Төв банкны худалдан авалт зэргээс шалтгаалан алтны үнэ он гарснаас хойш ойролцоогоор 700 ам.доллараар өсөөд байна.





УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд аж...
8 цагийн дараа
Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах га...
8 цагийн дараа
Өнөөдөр болох бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд зодоглоно
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-нд 11:00 цагт Маамын Лхагва арслангийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн б...
7 цагийн дараа
Сонины ТҮЦ ачих нь битгий хэл орц, гудамж бүрийг сонинжуулах шаардлагатай
Хотын төвийн гудамж талбайгаар өдөр, шөнөгүй ТҮЦ-ний “дайн” явагдаж байна. Энэ дайны хөлд сайн муу, сайхан муухай гэж ялгалгүйгээр б...
7 цагийн дараа
Г.Хонгор: Дандаа зоосны нүхээр хардаг харилцаа хавтгайрчихсан болохоор хүмүүс төрөхөөс айж байна
Нийслэлийн “Өргөө” амаржих газрын санхүү, эдийн засгийн зөвлөх Г.Хонгортой уулзаж ярилцлаа. -“Өргөө” амаржих газарт бугшсан хариуцла...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд