Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

“Хархорум” олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 03

img

1

news-img

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх юм. Мөн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээх ба наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэх юм.

Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулах юм.

Түүнчлэн наадмын үеэр 15 улсын 22 киног үзүүлэх ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж байна. Үүнд, Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын шагналт тэр дундаа Оскарын шагналт найруулагчын шилдэг уран бүтээл багтаж буй билээ.

Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк (Оскарын шагналт найруулагч), жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллана.

Мөн олон улсын зочдоор найруулагч Чунг Жи Яан, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар оролцох юм.

Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэж буй аж.

“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг үнэ төлбөргүй толилуулахаар төлөвлөжээ.

Кино наадмын үеэр толилуулах үзвэрийг танилцуулъя.

"Хархорум" олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна

"Хархорум" олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна

"Хархорум" олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна

"Хархорум" олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна

"Хархорум" олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна

"Хархорум" олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Харбин-2025” Азийн өвлийн наадамд өрсөлдөх тамирчдад хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам энэ сарын 7-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотноо болно. Уг наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ...

img

7 цагийн дараа

Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ DNN.mn

Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал, Саппорогийн авто...

img

7 цагийн дараа

Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв DNN.mn

2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, “Эрин эверест интернешнл” сургуулийг т...

img

6 цагийн дараа

“Амар байна уу 2025″ үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2025” ...

img

6 цагийн дараа

М.Нарантуяа-Нара: Утаанаас болж амь насаа алдсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох журам гаргах хэрэгтэй DNN.mn

Утааны сонсгол “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” с...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд