редакцийн-нийтлэл
А.Туяа: “Playboy”-д нүцгэн зургаа дахиж авахуулахгүй ээ

Даваанямын Даваасүрэн
2013 оны 9 сарын 14

1
“Х-Түц” продакшны жүжигчин
А.Туяатай ярилцлаа.
-Таны тоглосон “Single ladies”
кино нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа гэсэн. Энэ талаар
яриа эхлэх үү?
-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигч
та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ямартай ч бидний уран бүтээл үзэгч ихтэй
байгаад сэтгэл хангалуун байна. Зунжин ажилласан олон хүний хамтын бүтээл шүү дээ.
-Та хүүхэдтэй эмэгтэйн дүрийг бүтээсэн
байсан. Өөрийн тань хувьд хүүхэдтэй болж
жүжиглэнэ гэдэг амаргүй байсан байх?
-Тэгэлгүй яахав. Өрх толгойлсон
30 гаруй настай хүүхэдтэй, менежер бүсгүйн дүрийг амилуулна гэдэг нэг талаараа
хэцүү, нөгөө талаараа амархан юм шиг санагдсан.
-Яагаад?
-Миний хувьд бодит амьдрал дээр
100 хувь ганц бие эмэгтэй хүн. Хүүхэд төрүүлж үзээгүй эх хүн болж жүжиглэнэ гэдэг
чамгүй хүнд байсан. Харин нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэй хүнийг ямаршуухан
амьдралтай байдгийг бага сага ойлгоно. Хүүхэдтэй мөртлөө нөхрөөсөө салчихсан
найзууд бий. Тэгээд ч өнөөдөр бидний амьдралын эргэн тойронд гэр бүл салалт, нөхөргүй
хүүхэдтэй эмэгтэй гэхчлэн бодит дүр зураг олон болчихсон шүү дээ. Тиймээс ийм дүрд
ороход туршлага их байсан гэх үү дээ.
-Тэгэхээр тоглосон уран бүтээлээ
хараад үнэхээр надад иймэрхүү зүйл тохиолдвол яах бол гэсэн бодол төрж байсан уу?
-Үнэхээр тэгж бодогдсон шүү. Киноныхоо
дүрийг бүтээхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Заримдаа бүр хэт
дүрдээ орчих явдал байсан. Тэр үед бодит амьдрал дээр надад ийм явдал тохиолдвол
би яг л ийм шийдвэр гаргах байсан байх даа гэж бодогдсон. Киноны маань хүмүүст
хэлэх гээд байгаа санаа ч гэсэн ганц бие эмэгтэйчүүдийн амьдралыг л харуулах. Тийм
ч утгаараа 20, 30, 40 гэсэн гурван үеийн эмэгтэйчүүдийн дүрийг тусгасан. Хэдий
найзууд ч гэсэн насны ялгаатай өөр өөр зан араншинтай хүмүүс энэхүү уран бүтээлд
гардаг л даа. Ер нь энэ кино охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд олон зүйлийг бодогдуулах
байх гэж найдаж байна. Ялангуяа залуухан охид юуны түрүүн гэр бүл зохиох гэж яаралгүй
ирээдүйд үүсч болох нөхцөл байдлыг сайтар бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан. Амьдралын
эрээнтэй бараантай зүйл байдгийг ч мэдэхгүй гэр бүл болох нь эцэстээ салалтад
хүргэдэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр
гэр бүл болохдоо сайтар төлөвлөх ёстой л гэж хэлмээр байна. Харин найз залуу бол
өөр хэрэг шүү дээ.
-Таны хувьд найз залуутай юу,
хэзээ гэр бүлтэй болохоо төлөвлөсөн үү?
-Одоохондоо найз залуу байхгүй. Найз
залуу, нөхөр гэдэг асар ялгаатай ойлголтууд санагддаг. Нөхөртэй болохоо төлөвлөнө
гэж утгагүй зүйл байх. Заяаны хань зам дээр гэж ярьдаг шүү дээ. Гэтэл нөхөртэй
болно гээд хайгаад, хичээгээд байвал бүр л хясдаг хорвоо. Хүн бүхэнд өөрийн гэсэн
хувь тавилангийн зураг байдаг гэдэг шиг Туяа тэгж л амьдрах ёстой гэсэн төөргийн
дагуу л явах байх даа. Цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй болох биз дээ.
-“Х-Түц” хамтлагийн тоглолтуудаас
ч тэр, дэлгэцийн бүтээлээс харахад ч тэр та ихэвчлэн тачаангуй, секси дүрд тоглодог.
Амьдрал дээрх А.Туяатай хэр ойр дүрүүд бол?
-Харин хүмүүс тэгж яриад байдаг.
Эротик хүүхэн ч гэх шиг. Өмнө би ерөөсөө анзаараагүй явсан юм. Эргээд харсан
чинь тиймэрхүү стильтэй нэлээд хэдэн дүрд тоглосон юм билээ. Амьдрал дээр эсрэгээрээ
ш дээ. Найзууд маань хэлэх байх. Даруухан талдаа. Гэхдээ хэлэх гэсэн үгээ хэнээс
ч айлгүй шууд хэлчихдэг. Дотроо хадгалаад шаналаад явдаг хүн би биш. Уран бүтээлч
хүн учраас шаардлагатай бол ямар ч дүрд хувирах чадвартай гэж би боддог. Тэрнээс
биш энэ дүр надад тохирохгүй юм байна, би чадахгүй гэж хэлэх эрх байхгүй.
-Таныг хошин урлагт тохирохгүй,
загвар өмсөгч болохгүй ч гэдэг юм уу шүүмжилж байсан удаа бий юу. Өөртөө тохирсон
зүйлээ хийхгүй гэсэн мэр сэр шүүмжлэл байдаг юм билээ?
-Тиймэрхүү яриа хааяа чих дэлсдэг
л дээ. Загвар өмс, хошин урлаг чиний хийх ёстой ажил биш гэдэг ч юм уу. Гэхдээ би
энэ мэргэжилд хайртай, дуртай учраас сонголт хийсэн байж таараа шүү дээ. Тэрнээс
биш тэнэж яваад СУИС-д ороогүй нь тодорхой. Аль бага байхдаа “Х-Түц” хамтлагийн
Онон, Аглуу ах, Одончимэг эгч нарыг биширч ямар гоё жүжиглэдэг, авьяастай хүмүүс
вэ гэж хүндэлж ирсэн. Тиймдээ ч их сургуулиа төгсөөд энэ продакшнтайгаа хувь
заяагаа холбосондоо баяртай байдаг. Зарим танилууд загвар өмсөхгүй юу гэж асууж
байдаг ч амьдралдаа би нэг ч удаа загвар өмсөгч болох юмсан гэж бодож байгаагүй.
-Үзэгчид “Шинэ үе” продакшны
жүжигчин Алдармаа та хоёрыг их харьцуулдаг юм шиг санагддаг. Та хоёр чинь сайн
найзууд биз дээ?
-Тэгэлгүй яахав.”Шинэ үе” продакшны
Алдармаа, “Маск” продакшны Алдар, Драммын театрын Ганчимэг бид нар СУИС-ийн жүжигчний
ангийг хамт төгссөн нэг ангийнхан. Тэр дундаа Алдармаа бид хоёр сайн найзууд. Хааяа
уулзахаараа уран бүтээлийн талаар нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг. Харин хүмүүс яагаад талцуулж бичээд байдгийг би ойлгодоггүй.
Адилхан л нэг хүсэл зорилготой ажлаа хийж яваа уран бүтээлч хүмүүс.
-Өөрийг тань “Playboy” сэтгүүлд
нүцгэн зургаа таван сая төгрөгөөр зарсан гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Харин ийм яриа нэг хэсэгтээ намайг
ороолоо. Ялангуяа цахим мэдээллийн хэрэгслүүдээр намайг тав сая төгрөгөөр бараг
л биеэ үнэллээ гэсэн утгатай юм бичих болсон. Тус сэтгүүлтэй гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу тодорхой хэмжээний мөнгөөр зургаа авахуулсан нь бол үнэн. Гэхдээ
хүмүүсийн яриад байгаа шиг таван сая төгрөгөөр тийм зураг авахуулна гэж юу байхав.
-Тэгвэл түүнээс ч их мөнгө авсан
гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Гэхдээ энд хэлээд хэрэггүй
биз дээ. Залуу хүний хувьд ийм шийдвэр гаргасан нь монгол эмэгтэйчүүдийн хувьд
зоригтой алхам болсон байх л даа. Тэгээд л хүмүүс гэгээтэй гэхээсээ илүүтэйгээр
муу талаас нь харж шүүмжилсэн байх.
-Гэрийнхэн чинь яаж хүлээж авсан
бэ. Дахиад нүцгэн зургаа авахуулах санал ирвэл хүлээж авах уу?
-Би эцэг, эхээсээ тусдаа амьдардаг.
Ганцаараа амьдардаг болохоор бид хэн хэнийхээ амьдралд хөндлөнгөөс тэр болгон
ороод байдаггүй. Би бол биеэ даасан эмэгтэй хүн. Харин “Play boy” сэтгүүлд нүцгэн
зургаа мөнхөлсөн маань миний эхний бөгөөд эцсийн алхам.
-Аав, ээжийгээ танилцуулахгүй
юу?
-Миний аав геологич мэргэжилтэй.
Харин ээж маань багш. Би эхээс дөрвүүлээ. Эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Эгч санхүүгийн
мэргэжилтэй, нэг дүү хуульч, бага дүү маань оюутан.
-Гэр бүлийнхэн тань уран бүтээлийн
тал дээр хэр дэмждэг вэ?
-Ер нь бол нэг их тэг, ингэ гээд байдаггүй
шүү.
-Хэд хэдэн кинонд амжилттай тоглолоо.
Цаашид кино урлагт урвана гэсэн бодол бий юу. Киноны санал хэр ирж байна?
-Ганц, нэг санал ирж байгаа. Миний
дуртай салбар учраас хошин урлагийг би хэзээ ч орхихгүй. Харин уран бүтээлч хүн
тайз, дэлгэцийн уран бүтээлд алинд нь ч хөрвөх чадвартай байх ёстой гэж би боддог.
Киноны хувьд нэг сайхан эмэгтэй хүний амьдралыг өгүүлсэн дүрд тоглох юмсан гэж боддог.
Бүх зүйлийг тэгээс эхлүүлээд сайхан цэцэглэж байтал байр сууриа алдаж навс доошлоод
эргээд өөрийнхөө хүчээр сэхдэг тийм л амьдралтай дүрд тоглож үзмээр байна.
-Жүжигчин эмэгтэйчүүд үзүүлбэр
бүр маш олон хувцас сольдог шүү дээ. Энэ бүх хувцсыг өөрсдөө авдаг уу?
-Тэгнэ. Найзууд асуудаг л даа. Та
нар ямар гоё, гоё хувцас өмсдөг юм бэ цаанаас нь өгдөг үү, нүүр буддаг хүн тусдаа
байдаг уу гээд асуудаг. Үнэндээ бол өөрийнхөө дүрд ямар хувцас хэрэгтэйг өөрөө л
худалдаж авч зохицуулна. Нүүрээ хүртэл өөрсдөө будна ш дээ.
Д.ДАВААСҮРЭН





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
3 цагийн дараа
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
3 цагийн дараа
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
3 цагийн дараа
Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
3 цагийн дараа
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд