мэдээ
“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна DNN.mn
Админ
2024 оны 1 сарын 17
1
“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаа “Шинэ зуун айл” төвөөс бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Тус үзэсгэлэнд нийт 1500 орчим жижиг дунд аж ахуйн эрхлэгч болон хөдөө орон нутгийн малчид оролцож байна. Нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхлэх бөгөөд шинэ чиглэлд нийт 50 автобус явахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн сургалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л. Цолмонтуяа хэллээ. Баян Өлгий, Төв аймаг, Говь-Сүмбэр аймгаас бусад аймгууд оролцох хүсэлтээ гаргасан байна. Хоёр блок нь бэлэг дурсгал, хоёр блок нь хүнс ааруул сүү, зэргээр хуваарилсан байна.
“Титэм leather bag” арьсан цүнхний үйлдвэр хувиараа бизнес эрхлэгч Э. Хангал: Манайд бүх төрлийн арьсан цүнхнүүд аялал болон спорт ажил хэрэг өдөр тутамд зэргээр дөч гаран нэр төрлөөр гардаг. Цүнхний загвараа захиалгаар өгөөд өөрийн хүссэн загвараар хийлгэх боломжтой. Үнийн хувьд цэвэр арьсан цүнхнүүд загвар бүрээсээ шалтгаалаад янз бүр байна гэв.
“Энх эрхэст” тавилгын үйлдвэр нь Гурван үйлдвэр хамтран сар шинийн баярт зориулан тавгийн идээ, авдар, гүнгэрваа, гэр хийдэг байна. Гурван үйлдвэр хамтран сар шинийн баярт зориулан гаргажээ.
Ажилтан Б.Насанжаргал: Сар шинийн баярт тус үзэсгэлэнд жил бүр оролцож байна. Ууцны таваг идээний таваг хосоороо 110 мянгаас 280 мянгын хооронд байна.Хийц загвараас хамаараад гар хийцийн таваг нь наамал, найман тахил, арван хоёр жилтэй зэргээр цулгуй түмэн настай зэргээр гарч байна. Буян хишгийн авдар даллагын авдар нь жижиг 60,000 төгрөг, дунд хэмжээтэй нь 90,000 төгрөг, том авдар 580,000 гэх зэргийн үнэтэй байна гэлээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байгаад баяртай байна. Мөн үхрийн арьс, шир, элдээд 200*180 хэмжээтэй гар аргаар арьс шир элдэж гаргадаг байгаа. Үзэсгэлэн нээгдээд хоёр хонож байна. Хүмүүс сонирхож судлаад л явж байна гэлээ.
Нүүдэлчин сэрэхүй брэнд нь цэцэрлэг болон сургуулийн хүүхдэд зориулан тоглоом наадгай үндэсний өв соёл шингэсэн арьсан эдлэл үйлдвэрлэдэг байна. Дээл хувцас гар урлалын бүх зүйлийг өөрсдөө урладаг. Манай ард түмэн өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд их анхаардаг болсон. Цэцэрлэгийн анги болгонд нэг нэг оюуны наадгайтай болбол хүүхдүүдэд их хэрэгтэй гэж бодож явдаг гэж тус брэндийн ажилтан Ц.Түмэнбаяр хэллээ.
Монгол Кажуг Брэнд- 2007 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгч компанийн нэг юм. Зуун хувийн боловсруулалттай үхрийн цэвэр ширээр хийсэн бэлгийн хайрцаг савтай бат бөх чанартай бүс,тэлээг үйлдвэрлэдэг байна.Эмэгтэй бүс үнэ 30000-35000 төгрөг, өлзий хээний билэгдэлтэй эрэгтэй бүс 35000-45000 төгрөгийн үнэтэй байна.
ЗУРХАЙ: Өнөөдөр бич өдөр DNN.mn
2025.01.03 / БААСАН ГАРИГ ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР ХАР БИЧ ӨДӨР Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна. Наран ургах,...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: 03-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 31-нд нутгийн ...
7 цагийн дараа
Цэргийн бүртгэл ирэх даваа гаригаас эхэлнэ DNN.mn
Цэргийн бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын сарын 6-наас 2-р сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэг...
7 цагийн өмнө
Нэгдүгээр сарын 15-наас хойш нийт нутгаар хүйтэрнэ DNN.mn
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Нэгдүгээр сард агаарын д...
8 цагийн өмнө
Машин шатсан хоёр дуудлага бүртгэгджээ DNN.mn
Өчигдөр (2024.01.01) онцгой байдлын байгууллагад машин шатаж байна гэсэн хоёр дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн За...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд